Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Хөсөгтөн” хамтлаг “VOICES – A Festival of Song” олон улсын урлагийн их наадамд оролцлоо
Нийгэм

“Хөсөгтөн” хамтлаг “VOICES – A Festival of Song” олон улсын урлагийн их наадамд оролцлоо

Урлаг Урлаг17/12/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
husugtun-middle1221004012013-12-17-09-30[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Монголын язгуур урлагийн “Хөсөгтөн” хамтлаг Сингапур улсад тоглов   "Хөөмийн олон улсын симпозиум" наадмаас Гран-При шагнал, БНСУ-ын Чежү аралд зохиогдсон "Урлагийн олимп"-оос акапелла төрлөөр алтан медаль, ОХУ-ын Буриадын Улаан-Үдэд "Газар дэлхийн амьсгаа" олон улсын ардын хөөмийчдийн их наадмаас Гран-При шагнал тус тус хүртэж байсан Монголын язгуур урлагийн “Хөсөгтөн” хамтлаг анх удаа Сингапур Улсын алдартай “Esplanade” театрт энэ сарын 14, 15-ны өдөр “VOICES – A Festival of Song” олон улсын урлагийн их  наадамд оролцов.

Энэхүү нэр хүндтэй олон улсын урлагийн наадамд “Хөсөгтөн” хамтлаг оролцож, монгол ардын язгуур урлагийг Сингапурын олон нийтэд төдийгүй дэлхийд танилцууллаа.

Алдарт “Esplanade” театрийн тайзнаа Монголын язгуур урлагийн гайхамшиг, хөөмийн урлаг, үндэсний олон төрлийн хөгжмийг ур чадвараа гайхуулан тоглож, үзэгчдийн нижигнэсэн алга ташилтаар мялаалгаж, монгол бахархал, монгол омогшилыг бэлэглэсэн арга хэмжээний нэг боллоо.

Монгол Улсынхаа соёл, урлагийн салбарын харилцааг хөгжүүлэх, монгол соёл, урлагаа Сингапурт сурталчлан таниулах нь Сингапур дахь ЭСЯ-ны ажлын нэг хэсэг юм.

Монголынхоо соёл, урлаг, уран бүтээлчдийг Сингапурын болон гадаадын олон нийтэд таниулах, сурталчлах зорилгоор Элчин сайд Б.Дэлгэрмаагийн зүгээс “Esplanade” театрт “Хөсөгтөн” хамтлаг тоглохтой холбогдуулан Сингапурын зарим албаны хүмүүс, Сингапурт суугаа гадаадын ДТГ-ын тэргүүн зэрэг 40 хүнд урилга илгээж, энэ тоглолтын талаарх мэдээллийг Сингапур дахь монголчуудад мэдээлсэн.

Тоглолт өндөрлөхөд Элчин сайд Б.Дэлгэрмаа болон ЭСЯ-ны хамт олноос хамтлагийн гишүүдэд цэцэг гардуулж, арга хэмжээ амжилттай болсонд баяр хүргэж, дурсгалын зураг татуулав. Мөн орой нь ЭСЯ-наас “Хөсөгтөн” хамтлагийг бүрэн бүрэлдэхүүнээр нь хүлээн авч, Норовбанзад сангийн зүгээс  хүндэтгэлийн зоог барив.

Маргааш өдрийн өглөө “Хөсөгтөн” хамтлагийг ЭСЯ-ныхаа байранд хүлээн авч уулзаж, тус хамтлагийн зүгээс морин хуурын гайхамшигт аялгуу, Их говийн ноён хутагт Данзанравжаагийн “Үлэмжийн чанар” дууг эгшиглүүлж, ЭСЯ-ны жаврыг үргээсэн бэлэг дэмбэрэлтэй зүйлийн нэг байлаа. Элчин сайд Б.Дэлгэрмаа “Норовбанзад” сангийн зүгээс хамтлагийн гишүүдийг “Сэнтоса” арлаар аялах зардлыг гардуулсан нь тэдэнд бас нэгэн баясал бэлэглэсэн явдал байлаа.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

T.O.P бүрэн хэмжээний соло цомгоороо эргэн ирнэ

23/03/2026

“Dune” киноны гуравдугаар анги арванхоёрдугаар сарын 18-нд нээлтээ хийнэ

23/03/2026

Дитер Болены концертуудыг цуцалжээ

23/03/2026

Монголын говиос нэн ховор бичил хөхтөн амьтны яс олджээ

23/03/2026

“Хурд” хамтлаг Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн мюзиклийг толилуулна

23/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.