ОХУ-ын поп урлагийн амьд домог болсон дуучин Алла Пугачёва болон Максим Галкин нар анх удаа ихрүүдээ цэнхэр дэлгэцээр олон нийтэд харуулжээ. Тодруулбал, тэд Оросын НТВ телевизийн “Новые русские сенсации” нэвтрүүлэгт оролцон өөрсдийн гэр болон хүүхдүүдээ танилцуулж, чөлөөт яриа өрнүүлсэн байна.
Эх сурвалж: ugluu.mn