Энэ нууцыг зөвхөн франц хүүхнүүд эзэмшсэн гэдэг нь оргүй үг биш. Тэд нүүрээ хэрхэн зөв арчлах, будгийг тохируулан тавихдаа илүү чадварлаг гэж хэлж болно. Тэдний арьс арчлах аргаас сонирхвол:
Нүүрийг өдөрт хоёр удаа сайтар угаахыг зөвлөдөг. Хуурай арьстай байсан ч ялгаагүй. Эхлээд усаар угаалгүй, тосоор арчина. Сүүн шингэн, цөцгий, тосон цэвэрлэгчээр бүх будгийг арилгана.
Будгаа арилгасны дараа шингэн саван, хөөс, гелиэр угаана. Үүнийг тусгай торгон, хөвсгөр зөөлөн угаагч салфетикаар хийвэл дээр. Тослог ихтэй арьсыг цэвэрлэгч "скраб"-аар (элстэй гуужуулагч) зүлгэж, нүх сүвийг онгойлгож, "үхсэн" арьсаа унагаадаг байна.
Дараа нь нүүр, хүзүүгээ халуун, хүйтэн усаар ээлжлэн булхуулах хэрэгтэй. Ингэхэд цусан хангамж нь сайжирч арьсны өнгө сэргэдэг. Мөн Франц хүүхнүүдийн нэг гол баримталдаг зарчим бол батга шахах ч юм уу арьсаа ямар нэгэн байдлаар оролддоггүй байна. Шаардлагатай бол тусгай мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах, чанартай гоо сайхны газар ханддаг аж.
www.URLAG.mn