Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»Мэндчилгээ
Сонгодог уран зохиол

Мэндчилгээ

Урлаг Урлаг18/12/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1501987_794871833872941_2143499589_n7163248402013-12-18-09-18[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Та бүхэнд айлчлан ирж буй шинэ оны халуун мэндийг хүргэн мэндчилье. Өнгөрч буй 2013 онд Монголын Залуучуудын Холбоо зорилготой, мөрөөдөлтэй, эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө цохилох зүрхтэй олон мянган залуучуудынхаа төлөө шинэ бодлого хөтөлбөрөөр ажиллаж, “Залуусаа Оролцъё” уриан дор бүхий л ажлуудаа зохион байгуулж, залуусынхаа оролцоог хангасан, бодит үр дүнтэй төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хийсээр байна.

   2013 онд Монголын залуучууд сэрлээ. Хичээвэл хийж, хүсвэл хамтарч чаддаг гэдгээ харууллаа. Дэлхийн болон бүс нутгийн хэмжээнд үйл ажиллагаагаа шинэ түвшинд гаргаж чадлаа. Үүний тод жишээ нь 2014 онд Монгол Улсад анх удаа “Азийн Залуучуудын чуулган”-ыг зохион байгуулах хүндтэй бөгөөд нэр төртэй эрхийг авч чадсан явдал байлаа. Энэ дашрамд бидний үйл ажиллагаа амжилт бүтээл дүүрэн байхад хамтран ажиллаж,  дэмжсэн төрийн болон төрийн бус байгууллагынхан, бизнес эрхлэгчид, аймаг орон нутгийн удирдлагууд та бүхэндээ баярлаж талархсанаа илэрхийлье. 2014 онд бидэнтэй улам нээлттэй, бүтээлч, үр дүнтэй нийгмийн хариуцлагатай хамтын ажиллагааг бий болгохыг нийт байгууллагууддаа уриалж байна.

    Энэ онд залуучуудад зориулсан хамгийн үр дүнтэй эхлүүлсэн ажил бол 8%-ийн орон сууцны зээл байсныг залуу хүн бүр, гэр бүл бүр сайшааж байгааг бид цохон тэмдэглэж байна.

   Монголын залуучууд бол Монголын сайн сайхан гэрэлтэй ирээдүйг цогцлоон бүтээгчид билээ. Тиймээс залуу хүн бүрийг дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн чадварлаг мэргэжилтэн болох, гэр бүлээ хайрладаг, сайн аав ээж болон төлөвших, хүмүүнлэгийн сайн санааны аливаа үйл ажиллагаанд сэтгэлээсээ оролцдог сайн дурынхан, нийгмийн идэвхтэй иргэн байх, Монгол эх орноо гэсэн чин сэтгэлтэй болж төлөвшихөд Монголын Залуучуудын Холбоо 2014 онд гол бодлого зорилтоо чиглүүлэн, анхаарал хандуулан ажиллах болно.

   Ирж буй жил Монголын залуучуудын хувьд Шинэ эргэлтийн жил байх болно. Ээлжит V Их хурлаа Монголын өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй залуусаа цуглуулан чуулж, шинэ бодлого, шинэ үйл ажиллагаа, шинэ зорилтоо тодорхойлно. Бүтээн байгуулалтад гар бие оролцож буй залуусаа дэмжих уриалах зорилготой зохион байгуулагдсан “Сумын залуус”, “Ажлын гараа” төслүүд “Ардын элч” нэрээр улам өргөжин хэрэгжих болно.

   Ингээд Монголын нийт залуучууд, МЗХ-ны үе үеийнхэн, ахмад ажилтнууд, байгууллага, баг, хороо, дүүрэг, 21 аймгийн Залуучуудын Холбоо, Залуучуудын хороо, зөвлөл, дэргэдэх байгууллага, холбоодын тэргүүлэгчид, идэвхтэн сонгуультнууд, нийт дэмжигчиддээ, Угтан ирж буй шинэ ондоо шударга байж, амжилт бүтээл, аз жаргалаар дүүрэн байхыг хүсэн ерөөе.

                         МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ
АЮУШИЙН МӨНХБАТ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.