Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Улаанбаатарын мөнгөн шөнө”-д 50 гаруй уран бүтээлч оролцоно
Нийгэм

“Улаанбаатарын мөнгөн шөнө”-д 50 гаруй уран бүтээлч оролцоно

Урлаг Урлаг19/12/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
9769375c30603f79big9512242342013-12-19-11-52[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
  Хуучин оноо үдэж шинэ оноо угтах мөчийг Их эзэн Чингис хааны талбайд энэ сарын 31-нд  зохион байгуулахаар болсон билээ.  “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн баярын цэнгүүнд МУГЖ дуучин Д.Сарантуяа, , Реппер Дөлгөөн, Гурван охин, “А Sound”, “Lumino”, DJ- 1, “Compass”, “Rec On”, “Colors”, Дуучин A Cool, Реппер Rokit bay, “UFO” , Реппер Gee, “The Lemons” зэрэг 50 гаруй уран бүтээлчид, хамтлагууд оролцож шинэ жилийн баяраа нийслэлий иргэдтэйгээ хамт угтах гэнэ.

Энэхүү баярын цэнгүүний  тайз, гэрэлтүүлэг, хөгжим, техник аппаратур, led дэлгэцийг “Sound of Mongolia” ХХК хариуцах бөгөөд тайз нь талбайн баруун жигүүрт НЗДТГ-ын өмнөөс хойш сунасан хэлбэртэй байх аж.

Төв тайз нь амьд хөгжмийн хамтлагт зориулсан битүү, бусад хэсэг нь уран бүтээлчдэд зориулсан задгай байхаар төлөвлөж байгаа гэнэ. Харин шинэ жилийн гэрлэн чимэглэлийг “Гэрэлтүүлэг чимэглэл” компани хариуцаж байгаа юм байна.

Чингисийн талбайд зассан сүлд модыг битүү шар гэрлээр, харин талбайн урд хэсэгт байрлах сэндвичин байшингийн ар талын баярын мэндчилгээг туузан гэрлээр хийжээ. Түүнчлэн Сүхбаатарын хөшөөг тойрсон дөрвөн торшёрт сүлд модыг цэнхэр гэрлээр бүслүүр хийж чимэглэсэн байна.

Харин он солигдох мөчид Чингис хааны талбай, Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу, Баянзүрх дүүргийн Шархад, Сүхбаатар дүүргийн Долоон буудал гэсэн дөрвөн байршлаас ёслолын буудлагыг буудахаар төлөвлөөд байгаа гэнэ.

Эх сурвалж: www.mminfo.mn

Ж.Өөдлөн
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026
Нийгэм Урлаг

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Кайли Женнер дахин гоо сайхны мэс засал хийлгэхээр төлөвлөж байна

31/08/2026

Эва Лонгориа хүүдээ өөрийн тоглосон “Desperate Housewives” цувралыг үзэхийг хоригложээ

31/08/2026

Том Фелтон өөрийгөө Драко Малфойгоос царайлаг гэв

31/08/2026

Өмнөд Солонгосын алдарт дуучин PSY есдүгээр сарын 19-нд Монголд тоглолтоо хийнэ

31/08/2026

Өнөөдөр жүжигчин Крис Такерын төрсөн өдөр

31/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.