Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дотоод мэдээ»ФОТО: Дуучин Хүрэлээ давхар баяраараа “хайраар бялхав”
Дотоод мэдээ

ФОТО: Дуучин Хүрэлээ давхар баяраараа “хайраар бялхав”

Урлаг Урлаг28/03/2024Шинэчлэгдсэн:28/03/2024Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дуучин Хүрэлээ “Хайрын хөгжим” шинэхэн цомгийн баяраа болон хорвоод дуугаа хадааж мэндэлсэн өдрөө хамтад нь энэ сарын 26-нд хайраар бялхаж тэмдэглэн өнгөрүүллээ.

Дуучин залуу энэхүү эрхэм баяраараа хайртай гэр бүл, дотны найз нөхөд, урлагийн ахан дүүсээ урин залж, урмаар тэтгэгдсэн нэгэн сайхан үдшийг хамтдаа бүтээж дурсамжийн хуудсаа нэгээр зузаалсан юм.

МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Д.Ган-Очир “Урин дуулан цаг дуутай хамт ирж явна. Өнөөдөр манай Хүрэлээ нарт хорвоод дуугаа хадааж дуучин болох гэж ирсэн өдөр. Энэ сайхан өдөр “Хайрын хөгжим” дуун цомгоо 3 сая 800 мянган хүнд дуурсгахаар бас цомог нь мэндэллээ. Өнөөдөр Хүрэлээг бас магтах өдөр. Гэхдээ хуурай магтахгүй, жинхэнэ магтаалыг бид бүхэн сайн мэднэ. Манай Хүрэлээ нэг зорьсон зорилгодоо тууштай. Мөн дуугаа чанартай хийхийн төлөө зүтгэдэг хөдөлмөрлөдөг. Энэ нь түүнд Дуучин гэх нэр алдрыг авчирсан. Шинийгдандаа илэрхийлдэг, хуучныг шинэ болгож чаддаг. Бид бүхний мартагдсан байсан сайхан дуунуудыг олоод зохиогчийн эрхийн аваад албан ёсоор дуулдаг. Энэ бол түүний уран бүтээлч, хөгжмийн зохиолч, яруу найрагчаа хүндэтгэдэг эрхэм чанартай дуучин. Өнөөдөр оюуны өмчийн дэлхийн зуун. Тийм ч утгаараа энэ сайхан уран бүтээлчдээ хүндэтгэж явдаг. Тэр олон хүмүүсийг өөр рүүгээ хандуулж чаддаг сайхан харилцаатай дүү минь амжилтыг араасаа дагуулж дуучин гэх эрхэм алдрыг хэнээс ч гуйгаагүй өөрөө дуугаа дуулж тархалж яваа гэж би хувьдаа боддог. Хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам наашилж, цасан доороос яргуй бидний зүг гэрэлтэж буй энэ үдэш манай Хүрэлээгийн хайртай гэр бүл, найз нөхөд нь энд хуран цуглаж давхар баярыг нь тэмдэглэж байна.

Хүрэлээ бид хоёр “Миний дурласан бүсгүй” дуунаас эхлээд “Хайрын хөгжим” цомогт нь орсон дуутай нийлээд 10 гаруй уран бүтээлийг нь хамтдаа бүтээлцэж олон концерт, шоунд хамтарч ажиллаж яваа. Хүний үгийг авч чаддаг. Хүний үгийг аваад цаашаа ажил болгож чаддаг ийм эрхэм чанар байдаг юм байна лээ. Тийм учраас итгэж болох сайн дүү, авъяастай дүүгийнхээ баярт уригдан ирээд салхийг хагалж сэтгэлийн үгээ хэлж байгаадаа туйлаас их баярлаж байна” хэмээн сэтгэлийн үгээ хэлсэн юм.

Дуучин Хүрэлээ “Миний давхар баярыг хамтдаа тэмдэглэхээр хүрэлцэн ирсэн хайртай гэр бүл, эрхэм дотны найзууд болон “Хар сарнай” хамтлагийн Амараа ах, Яруу найрагч Д.Ган-Очир ах, “Харш” хамтлагийн Бааска ах, мөр зэрэгцэн хамтдаа зүтгэж яваа урлагийн ахан, дүүсдээ баярлалаа. Миний гурав дахь цомог “Хайрын хөгжим” нэртэйгээр яг одоо та бүхэнтэйгээ өлгийдөн авч байгаадаа туйлын баяртай байна” хэмээн баярын үгээ хуваалцав.

“Хайрын хөгжим”, “Төрсөн өдрийн баяр” -аа хамтад нь хийж буй түүнд баяр хүргэж “Хар сарнай” хамлагийн Амараа, “Харш” хамтлагийн Бааска, Ч.Батболд, DNK, Ерөөлч Сүхээ, Дуучин Гончиг, Оогий, Анударь, Энхнаран нар ая дуугаа өргөж уригдан ирсэн зочдын сонорыг мялаасан юм.

Мөн “Хайрын хөгжим”, “Дуудлага”, “Чамдаа би хайртай”, “Дурлал”, “Миний дурласан бүсгүй”, “Найзаар дутах хорвоо”, “Тавилан”, “Хайрын дууны цоморлиг”, “Орос дууны цоморлиг”  “Зүүд” зэрэг уран бүтээлээрээ Дуучин Хүрэлээ эрхэм зочддоо зориулж нэгэн үдшийг дуутай хууртай, чин сэтгэлийн үгсээр бялхан хайр дүүрэн үдэв.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Бүжгийн урлаг Урлаг

“Монгол хаан” театрын бүжигчид олон улсын А зэрэглэлийн уралдаанаас шагнал хүртлээ

24/07/2025
Бүжгийн урлаг Урлаг

Үндэсний урлагийн их театрын бүжигчид олон улсын А зэрэглэлийн уралдаанаас шагнал хүртлээ

22/07/2025
Балет Урлаг

БНХАУ-д болсон олон улсын уралдаанаас УДБЭТ-ын бүжигчид мөнгө, хүрэл медаль хүртлээ

21/07/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Victoria’s Secret” брэндийн загварын шоуг энэ жил дахин зохион байгуулна

02/08/2025

Америк болон Өмнөд Солонгосын жүжигчдийн хамтарсан шинэ кино 2026 онд цацагдана

02/08/2025

“Айраг фестиваль” наймдугаар сарын 8-ны өдөр Булган аймагт болно

02/08/2025

Майкл Жексоны оймсыг үнэ хаялцуулжээ

01/08/2025

“K-pop Demon Hunters”-аар кино хийнэ

01/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.