Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Өөрийн байр сууриа хэрхэн олох вэ?
Үндэсний хөгжим

Өөрийн байр сууриа хэрхэн олох вэ?

Урлаг Урлаг19/12/2013Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
womenentrepreneur4269595152013-12-19-16-54[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Энэ асуудлыг хүн болгон өөр өөрийнхөөрөө хүлээн авдаг. Зарим хүмүүсийн хувьд амьдралын байр суурь гэдэг нь нийгэмд эзлэх байр суурь, орлогын түвшин байдаг бол заримынх нь хувьд ур чадвар, ажлын амжилт байдаг. Гэхдээ эцсийн үр дүнд энэ бүхэн нэг л зүйлд хүргэдэг: дургүй зүйлээ хийгээд аз жаргалтай амьдрах боломжгүй.

“Амьдралаас юу хүсч байна?” гээд хэн нэгнээс асуугаад үзээрэй.
Хүмүүсийн дийлэнх нь юу гэж хариулах бол? Мөнгө. Үүнд нэг их буруу зүйл алга л даа. Мөнгө гэдэг зорилгодоо хүрэхэд түлхэц болдог хамгийн хүчтэй өдөөгчийн нэг. Харамсалтай нь, ямар ч аргаар хамаагүй аль болох их мөнгө олохын тулд хүн хэн нэгэн өөр хүний амжилтыг давтах гэж оролддог. Нэр хүндтэй сургуульд сурахаар явж, амжилттай явж буй байгууллагад ажиллахыг хүсдэг.

Үр дүнд нь өөрийнхөө амьдралыг зүгээр л өнгөрөөдөг.
Заримдаа хүн өөрийнхөө дуртай ажлыг мэдсэн ч хүнд замыг туулахаас айж тэр айдсаа давж чадахгүй байх тохиолдол ч бий. Жишээ нь И… бүсгүй уран барималч болохыг хүсдэг байсан ч багшийн мэргэжлээр сурсан (сургууль нь гэртэй нь ойрхон байсан учир). Энэхүү шийдвэрээ “Барималуудаа хэрхэн худалдахаа мэдэхгүй байсан” гэдгээр тайлбарладаг. Харин багшийн ажил бол ойлгомжтой бөгөөд найдвартай. Дээрээс нь ийнхүү шийдвэр гаргахад нь ээж нь ч гэсэн ятгасан байна.

М… гэгч залуу загвар зохион бүтээгч, оёдолчин болохыг хүсдэг байсан ч нэр хүндтэй гэж үзсэн учир хуулийн мэргэжлээр сурсан. Тийм ч сайн хуульч биш гэдгээ тэр өөрөө мэднэ. Харин заримдаа тэрээр найзууддаа дуртайяа хувцас оёоод өгчихнө. Гэхдээ хуульчийнхаа ажлыг хаяагүй.

Ийм хүмүүс мэргэжлээрээ ажиллахдаа ажлын өдөр хоногийг дуртай дургүй өнгөрөөж, тэтгэвэртээ гараад дуртай зүйлээ хийх тэр өдрийг хүлээдэг.

Амьдралдаа алдаа гаргасан байж магадгүй гэж үү? Тэгвэл бүхнийг шинээр эхлэ.
Хүн болгон сэтгэлийнхээ гүнд хийх дуртай зүйлээ юу болохыг мэдэж байдаг. Хүүхэд байсан үеэ сана. Тэр үед чи юуны тухай мөрөөдөж байсан бэ? Юуг хамгийн сайн хийдэг байсан бэ?

Мэдээж хэрэг дургүй ажлаа хийхдээ өөрийгөө ялан дийлж, урсгал сөрнө гэдэг сонирхолтой л хэрэг. Гэхдээ хэзээ нэгэн цагт бүх хүч чадал барагдаж ажил там болон хувирдаг.

Хэдэн тоо харахаас залхаж, толгойгоороо хана мөргөмөөр санагдана. Тэгээд л өөрийгөө үзэн ядна. Дээрээс нь ажлын чинь ахлах ня-бо сард 3000 долларын цалинтай байх чамд нь огтхон ч чухал биш. Түүний хувьд тоо ухаж суух нь кайф. Харин чиний хувьд там. Ийм л учраас энэ мэргэжлээр чи хэзээ ч амжилтанд хүрэхгүй.

Сэтгэлийг чинь баярлуулж аз жаргал авчрах тэр дуртай зүйлээ олоорой. Хэд хэдэн юманд татагддаг гэж үү?
Хооронд нь холбох гээд үз. Ингэхдээ бодитойгоор хандах хэрэгтэй шүү. Жишээ нь, одоо 35 настай бол шилдэг балетчин болох гэж мөрөөдөх нь утгагүй.

Өөрийнхөөрөө байж чин хүслээ мэдэхийн тулд:
– эцэг эхийнхээ зааварчилгаанаас гарах
– өөртөө итгэх
– шийдвэр гаргахдаа зоригтой байх
– зөвхөн эргэн тойрныхоо хүмүүст таалагдах гэж ямар нэгэн зүйл хийхээ болих
– хуучин “дүрээ” орхиж, хувийн асуудлуудаа даван туулах.

Амьдралынхаа хүсэл зорилгыг тодорхойлчихсон уу?
Тийм бол тэр зүйл рүүгээ шургаж ороод урагшаа тэмүүл. Замд чинь саад болох юу ч байсан түүнийг давах л хэрэгтэй. Хэцүү байх гэж үү? Бүх зүйл амархан байна гэж хэн ч хэлээгүй шүү дээ.

Нэгэн номноос “Сонирхолтой ажил гэдэг бол сэтгэл санааны дээд зэргийн тайвшрал” гэсэн өгүүлбэрийг уншиж байсан юм. Гэхдээ түүнд хүрэхийн тулд амралтгүйгээр маш их хөдөлмөрлөж, өөрийгөө бүрэн дүүрэн дайчилж, шөнө нойроо хасч, уналтыг тэвчих хэрэг гарна.

Үүнийг даван туулахад бэлэн үү? Тийм бол хүсэл сонирхлоо олохын төлөө урагшаа!

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Цэндсүрэнгийн Энхманлай (1956-2025)

10/05/2025

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.