Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дотоод мэдээ»Дуучин Б.Батцэцэглэн ардын дууны пянзаар сонсогчдодоо бэлэг барих нь
Дотоод мэдээ

Дуучин Б.Батцэцэглэн ардын дууны пянзаар сонсогчдодоо бэлэг барих нь

Урлаг Урлаг20/09/2024Шинэчлэгдсэн:23/09/2024Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол ардын богино болон уртын дууг өөрийн донж, хэв маягаар дуулдаг, уран бүтээлээ орчин цагийн өнгө аястай хослуулан туурвидгаараа онцлогтой дуучин бол Б.Батцэцэглэн. Тэрбээр 2013 онд Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Батболдын удирдлагад уртын дуучин мэргэжил эзэмшиж, өдгөө Үндэсний урлагийн их театрт гоцлол дуучнаар ажиллаж буй. Багаасаа мэдэрч өссөн хөдөө тал, ардын болон уртын дууны гайхамшгийг хүмүүст мэдрүүлье, Монголынхоо давтагдашгүй энэ сайхан өв соёлыг өөрөөрөө дамжуулан бусдадаа түгээе гэсэн чин хүсэл нь түүнийг энэ мэргэжил рүү нь хөтөлсөн гэдэг.

Өмнө нь “Шүтээн”, “Ээнэгшин жаргая” зэрэг цомгоо сонсогчдодоо хүргэж байсан тэрбээр энэ удаа ардын дууны пянзаар бэлэг барих гэж байна.

Эл пянзаа сүүлийн гурван жил гаруйн хугацаанд төлөвлөн бүтээж буй бөгөөд Үндэсний урлагийн их театрын Их найрал, Морин хуурын чуулга, Улсын филармонийн симфони найрал хөгжим, Дуурь, бүжгийн эрдмийн театрын найрал дуучдаас гадна төгөлдөр хуур, гитар, хуучир, шанз, ятга гээд дуугаралтын хувьд сонирхол татах хөгжмийн зэмсгүүдийг нэг дор цуглуулахаар хичээж, мэргэжлийн олон хөгжмийн зохиолчтой хамтран ардын дуу, үндэсний болон европ хөгжимд шинэчилсэн найруулга хийж дуулснаараа онцлог болсон аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Эми Уайнхаус нас барахаасаа өмнө “Мөрөө үлдээлгүй хорвоог орхихоос айдаг” гэж ярьдаг байжээ

13/10/2026
Дуу хөгжим Урлаг

T.O.P-ын фэн хуудас 20 жилийн дараа үйл ажиллагаагаа зогсоолоо

13/10/2026
Дуу хөгжим Урлаг

BTS-ын Жимин 31 нас хүрлээ

13/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин Сельма Блэр нислэгийн үеэр хоёр онгоцны үйлчлэгчид гэмтэл учруулжээ

13/10/2026

Эми Уайнхаус нас барахаасаа өмнө “Мөрөө үлдээлгүй хорвоог орхихоос айдаг” гэж ярьдаг байжээ

13/10/2026

Шон Оно Леннон эцгээсээ өвлөсөн хөрөнгийнх нь талаарх олон жилийн цуурхлыг няцаажээ

13/10/2026

Бусаны олон улсын кино наадамд 59 орны 247 кино өрсөлдөж байна

13/10/2026

“ОВГОР” киног дөрөв хоногт 22,226 үзэгч үзжээ

13/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.