Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дотоод мэдээ»УДЭТ-ын захирлаар Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар томилогдлоо
Дотоод мэдээ

УДЭТ-ын захирлаар Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар томилогдлоо

Урлаг Урлаг07/10/2024Шинэчлэгдсэн:07/10/2024Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

УДЭТ-ын орлогч захирлаас авхуулаад, захирал хүртэлх албыг тасралтгүй 36 жил хашсан Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу өнөөдөр үүрэгт ажлаа хүлээлгэж өглөө. Түүний албыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номингийн тушаалаар Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар түр орлон гүйцэтгэхээр хүлээн авсан юм.

Д.Цэрэнсамбуу нь Монголын театрын урлагийн хөгжлийн төлөө залуу нас, авьяас чадвар, хөдөлмөр бүтээл, зүрх сэтгэлээ зориулан хамт олныхоо бахархал болон хүндлэгдэж ирсэн шилдэг удирдагч, менежер, продюсер юм. Тэрбээр УДЭТ-т ажиллах хугацаандаа театрынхаа тайзнаа дэлхийн сонгодог, үндэсний түүхэн, орчин үеийн сэдэвтэй 110 гаруй уран бүтээлийг үзэгчдийн хүртээл болгожээ. Түүнчлэн “Гоо марал”,”Гэгээн Муза” наадмуудаас гран при шагналыг удаа дараалан хүртэж, оны шилдэг уран бүтээл, уран бүтээлчийг тодруулдаг “Мөнгөн мод” наадам болон болон бусад нэр хүндтэй шагналуудаар шагнуулж байв.

Гавьяаныхаа амралтад гарч, хашсан албаа нэр төртэйгөөр хүлээлгэн өгч буй Д.Цэрэнсамбууг УДЭТ-ын хамт олон нь өнөөдөр театрынхаа тайзнаа ёслол төгөлдөр хүлээн авч, энэ үеэр УДЭТ-ын шинэ захиралд театрын тамга тэмдгийг гардуулан өгөх ёслол үйлдэв. Түүнчлэн УДЭТ-ын ахмад уран бүтээлчид болон өдгөө ажиллаж буй хамт олон нь, мөн Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн урлагийн байгууллагуудын удирдлагуудын төлөөлөл түүнд хүндэтгэл үзүүллээ.

УДЭТ-ын захирлын орлон гүйцэтгэгчээр томилогдоод буй Н.Наранбаатар “1931 онд мэргэжлийн урлагийн ууган эл байгууллагыг үүссэн цагаас хойш өнөөдрийг хүртэл 15 дарга халаа сэлгэн удирдаж иржээ. Эдгээр эрхмүүдийн нуруундаа үүрч ирсэн, уран бүтээлчдийн уран бүтээлээ туурвих нөхцөл бололцоог бүрдүүлж, академик шинж чанараа хадгалж, ард түмний оюуны хүч нь байж чадсан энэ театрыг өртөөчлөн авч явах болсондоо баяртай байна. Өртөөчлөн ирсэн эл байгууллагын уламжлалыг хадгалж, чиг баримжааг алдалгүй, өөрийн театрын түүхийг баяжуулж, ирээдүйн замналыг үргэлжлүүлж ажиллах болно” гэлээ.

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Олон улсын хүүхдийн загварын уралдаанд монгол охин түрүүллээ

21/08/2025
Театр Урлаг

“Жүжгийн зохиолын улсын уралдаан”-ы бүтээл хүлээн авч эхэллээ

21/08/2025
Дотоод мэдээ Урлаг

Дан эмэгтэйчүүдээс бүрдсэн баг анх удаа нислэг үйлдэв

19/08/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Louis Vuitton” анх удаа өөрсдийн нэрийн уруулын будгаа танилцуулна

21/08/2025

Риккардо Беллини “Valentino”-г чиглүүлнэ

21/08/2025

“Seventeen” хамтлагийн Мингю дахин “Calvin Klein” брэндтэй хамтран ажиллалаа

21/08/2025

“Eurovision-2026” уралдаан Австрийн Венад болно

21/08/2025

Олон улсын хүүхдийн загварын уралдаанд монгол охин түрүүллээ

21/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.