Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Бусаны олон улсын наадмын кино маркетад “Voo”-гийн ээлжит бүтээл “Мөрч” олон ангит кино оролцож, уран бүтээлээ танилцуулж байна
Кино

Бусаны олон улсын наадмын кино маркетад “Voo”-гийн ээлжит бүтээл “Мөрч” олон ангит кино оролцож, уран бүтээлээ танилцуулж байна

Урлаг Урлаг08/10/2024Шинэчлэгдсэн:15/10/2024Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

29 дэх удаагийн Бусаны олон улсын кино наадам энэ сарын 2-11-нд үргэлжилж буй. Өмнөд Солонгосын Бусан хотын Хаеундэ-гуд жил бүр зохион байгуулдаг тус кино наадам нь Азийн хамгийн чухал кино наадмын нэг юм. Эл наадам нь шинэ кинонууд болон анхны бүтээлээ хийсэн найруулагч нар, ялангуяа Азийн орны найруулагчдыг Ази болон дэлхийд таниулах зорилготой.

Өнөө жилийн Бусаны олон улсын кино наадмын дэргэдэх “Asian contents & Film market” кино маркетад манай улсаас “Voo”-гийн ээлжит бүтээл “Мөрч” олон ангит кино оролцож, уран бүтээлээ танилцуулж байна.

“Оранж” энтертайнмент болон “Мобинет” ХХК-ийн “Voo” үйлчилгээтэй хамтран бүтээж буй “Мөрч” олон ангит кино 2025 онд үзэгчдийн хүртээл болох бөгөөд кинонд Монгол Улс, Манж Чин гүрний дагаар улс байх үе буюу XIX зуунд өрнөх үйл явдал, нууцлаг гэмт хэргийн мөрдлөгийн тухай өгүүлнэ. Түүнчлэн эл бүтээл нь түүхэн цаг үеийг харуулж буй Монголын олон ангит уран сайхны анхны кино гэдгээрээ онцлог. Киноны найруулагчаар П.Дэлгэрбаяр ажиллаж буй бөгөөд гол дүрүүдэд Н.Ялалт, Б.Батмэнд, О.Оюун зэрэг туршлагатай уран бүтээлчид залуу жүжигчидтэй хамтран тоглож байгаа аж.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Сэмюэл Л.Жексон “Pulp Fiction” киноны алдарт монологоо 32 жилийн дараа ч цээжээр санадаг

16/10/2026
Кино Урлаг

Синтия Никсон “The Gilded Age” цувралын зураг авалтын арын хөгжилтэй түүхээс хуваалцлаа

16/10/2026
Кино Урлаг

“Naruto: Shadow Rising” шинэ манганы тизерийг танилцууллаа

16/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Сэмюэл Л.Жексон “Pulp Fiction” киноны алдарт монологоо 32 жилийн дараа ч цээжээр санадаг

16/10/2026

Туркийн загвар өмсөгч Дилхан Диврикли “Mister Global 2026” тэмцээний ялагч боллоо

16/10/2026

Синтия Никсон “The Gilded Age” цувралын зураг авалтын арын хөгжилтэй түүхээс хуваалцлаа

16/10/2026

“Naruto: Shadow Rising” шинэ манганы тизерийг танилцууллаа

16/10/2026

Hwasa, Crush нар Монголд “K-Pop Masterz” бүрэн хэмжээний тоглолтоо хийнэ

16/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.