Монголын хувцас загварын ертөнцөд шинэ өнгө төрхийг нэмсэн, шилдэг моделиудыг бэлтгэж эх орондоо болоод олон улсын тэмцээн уралдаануудад амжилтаараа ялгарч буй “АНДРА МОДЕЛЬ АГЕНТЛАГ”-ийн шилдэг хамт олны шинэ жилийн баяр гайхалтай болж өнгөрлөө. Өнгөрөгч 10-р сард мэргэжлийн моделиудын дунд шилдгийн шилдгүүдийг нь шалгаруулан алдаршуулж, эх орноо төлөөлөн олон улсын тэмцээнүүдэд оролцуулах “Miss and Model” фестивалийг амжилттай зохион байгуулсан эрхэм хамт олон нь баярынхаа үеэр шилдгийн гилдгүүдээ тодруулсан юм.
Шилдгийн шилдгүүдийн оны тэргүүн шагнал “ОНЫ ОНЦЛОХ” моделиор М.Халиунаа, “ОНЫ ШИЛДЭГ” моделиор Э.Азбилэг, “BEST FIGURE” моделиор М.Уянга, “ӨСӨХ ИРЭЭДҮЙТЭЙ” моделиор Б.Уянга-Өсөх, "ОЛНЫ ТААШААЛТ" моделиор Дэлгэрмаа нар тодорсон юм.
“АНДРА МОДЕЛЬ АГЕНТЛАГ”-ийн шилдэг хамт олны шинэ жилийн баярын арга хэмжээг МУСТА Ууганбаяр хөтлөн явуулсан бол урилгаар “Камертон-2” хамтлаг, “X VIT” хамтлаг, “Мазз” хамтлаг зэрэг олон гайхалтай уран бүтээлчид оролцсон юм. Ингээд “АНДРА МОДЕЛЬ АГЕНТЛАГ”-ийн баярын арга хэмжээний фото сурвалжлагаа хүргье.
Эх сурвалж: www.DORGIO.mn