Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Улаанбаатар” наадмын шилдгээр “Өмнөдийг зорих замд” кино шалгарлаа
Кино

“Улаанбаатар” наадмын шилдгээр “Өмнөдийг зорих замд” кино шалгарлаа

Урлаг Урлаг17/10/2024Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

16 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам өчигдөр /2024.10.16/ эхэллээ. Энэ сарын 22-ныг дуустал үргэлжлэх ал наадмыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын Урлагийн зөвлөл, Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөл хамтран зохион байгуулж буй.

Тус наадмын “Хангарди” шагнал гардуулах ёслол өчигдөр болж, 13 номинацад шилдгүүдийг шалгарууллаа.

Шилдэг нүүр хувиргагч – Г.ХОС-ЭРДЭНЭ “Үхлийн тойрог” МУСК

Шилдэг дууны найруулагч –  VANILLA SKY STUDIO “Үхлийн тойрог” МУСК

Шилдэг эвлүүлэгч – Н.БАТБОЛД “Үхлийн тойрог” МУСК

Шилдэг хөгжмийн найруулга – И ГИ ЖҮН “Өмнөдийг зорих замд” МУСК

Шилдэг зохиолч – Ц.МӨНХНЯМ “Зорчигч” МУСК

Шилдэг зураач – Ц.ХҮРЭЛБААТАР “Пагмадулам” МУСК

Шилдэг зураглаач –  Б.ОТГОНЗОРИГ “Пагмадулам” МУСК

Шилдэг туслах эмэгтэй дүр – О.ЦЭНГЭЛ “Зорчигч” МУСК

Шилдэг туслах эрэгтэй дүр – ЖОН ЖУНГ Ү “Өмнөдийг зорих замд” МУСК

Шилдэг эмэгтэй гол дүр – У.УРАНЧИМЭГ “Хувь заяа” МУСК

Шилдэг эрэгтэй гол дүр -С.АРИУНБЯМБА “Үхлийн тойрог” МУСК

Шилдэг найруулагч – С.БАТТУЛГА “Өмнөдийг зорих замд” МУСК

Шилдэг кино – “ӨМНӨДИЙГ ЗОРИХ ЗАМД” МУСК

“Улаанбаатар” олон улсын кино наадмын хүрээнд Герман, Франц, Австрали, АНУ, Итали, Непаль, Хятад, Энэтхэг, Швед, Палестин, Норвеги, Ирланд зэрэг улсуудын 2023-2024 онд бүтээгдсэн 14 шилдэг олон улсын уран сайхны болон баримтат киног үзэгчдэд толилуулахаар хөтөлбөрөө бэлтгэжээ. Эдгээр уран бүтээлийг “Тэнгис”, “Өргөө-3” болон “Синема нэкст” кинотеатруудаар үзэгчдийн хүртээл болгоно.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Spider-Man: Brand New Day” киноны трейлер түүхэн дээд амжилт тогтоов

25/03/2026
Дуу хөгжим Урлаг

Селин Дионы амьдрал, мэдрэлийн ховор эмгэгийнх нь талаар өгүүлэх кино гарна

25/03/2026
Кино Урлаг

“Fantastic Film School – Global Course 2026” олон улсын кино сургалтын хөтөлбөрт оролцох уран бүтээлчдийг сонгон шалгаруулж байна

25/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолд дэлхийн 56 улс нэгдэн оржээ

27/03/2026

Гар аргаар товойлгон сийлж өнгөлсөн мана хөөрөг урлаачийн нарийн чадварыг харуулдаг

27/03/2026

Дуучин Ашер Диддиг өмгөөлөн, “Түүнийг буруу ойлгосон, тэр бол түүчээлэгч” гэв

26/03/2026

Реалити шоуны салбар агшиж байгаа ч хит контент үзэгчдийг татсаар байна

26/03/2026

Хүн, нохойн ​​хоорондох холбоо 15 000 жилийн өмнөөс эхтэй болохыг тогтоожээ

26/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.