Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Тоглолтын мэдээ»Энэ амралтын өдрүүдэд “Жизель” балеттай
Тоглолтын мэдээ

Энэ амралтын өдрүүдэд “Жизель” балеттай

Урлаг Урлаг18/10/2024Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Бүх цаг үеийн хамгийн гунигт хайрын түүхийг өгүүлсэн “Жизель” балетыг анх 1841 онд Францын Эзэн хааны хөгжмийн академийн театрт тоглож байжээ. Ордны баяр дээр шөнөжин бүжиглэсэн залуу охин хүйтэн үүрээр нас нөгчсөн гунигт түүхийг өгүүлдэг Виктор Хюгогийн “Фантомууд” хэмээх найраглалыг уншсан Францын урлаг судлаач, шүүмжлэгч Теофиль Гаутьен сэтгэл ихэд хөдөлж, уг бүтээлээс хэсэглэн авч “Жизель” балетын цомнолыг бичсэн түүхтэй. 1841 онд Парис, 1842 оны гуравдугаар сарын 12-нд Лондон, мөн ондоо Москва, дараа жил нь Миланы үзэгчдийн хүртээл болсон А.Аданы “Жизель” балетыг 1884 онд алдарт Мариус Петипа шинэчлэн дэглэснээр өнөөгийн төрхөө олсон юм.

Өнөөг хүртэл тус балетыг дэлхийн олон оронд өөр өөр балетмейстерүүдийн тавилтаар тоглож буй. Харин Монголын тайзнаа 1979 онд анхлан тоглосон юм. Түүнээс хойш 43 жилийн дараа ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвын найруулгаар “Жизель”-ийг шинэчлэн, дахин олны хүртээл болгосон юм.

Тэгвэл энэ амралтын өдрүүдэд буюу аравдугаар сарын 19, 20-нд ДБЭТ-ын уран бүтээлчид А.Аданы “Жизель” балетыг тоглож, гэнэн цайлган охины хайр дурлалын түүхээр үзэгчдийнхээ сэтгэлийг баясгахаар болжээ. Энэ удаа тайзнаа Жизель болон хувирах бүжигчин бол ДБЭТ-ын гоцлооч Г.Нямцэрэн, М.Тэргэл, түүний дурлалт залуу Альбертад Х.Галтулга, Ц.Энх-Амар нар тоглоно.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Тоглолтын мэдээ Урлаг

“Улаанбаатарын үдэш 2025” шоу тоглолт долдугаар сарын 11-нд 21:00-00:00 цагт болно

03/07/2025
Тоглолтын мэдээ Урлаг

“The Hu – Uvs 100” тоглолт болно

01/07/2025
Тоглолтын мэдээ Урлаг

Үдшийн музейд ятгач Г.Солонго тоглоно

24/06/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монголын баритон дуучид С.Лемещевийн олон улсын IV уралдааны шагналтнууд болжээ

11/07/2025

Монголчуудын XIX-XX зууны үед хэрэглэж байсан авдар дэлгэн үзүүлж байна

11/07/2025

У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс түүх соёлын үнэт өв, монгол түмний эв нэгдэл, тусгаар тогтнолын бэлгэдэл юм

11/07/2025

ФОТО: Үндэсний их баяр наадам эхэллээ

11/07/2025

“Алтан соёмбот Монгол” төрийн хүндэтгэлийн тоглолт боллоо

10/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.