Гурван жил тутамд нэг удаа болдог бүх урлагийн тэргүүн дээд шагнал гардуулах "Гоо марал" ёслолын ажиллагаа УЭДТ-ын боллоо. Анх 1996 онд Б.Мягмар, Ц.Мөнхтөр нар санаачлан эхлүүлж байсан тус ёслолын цэнгүүн энэ жил зургаа дах удаагаа зохион байгуулагдав.
Сүүлийн гурваас жилд бүтээгдсэн урлагийн бүтээлүүдүүдийг 12 номинациар өрсөлдүүлж шилдгийн шилдгийг тодрууллаа. Бүх урлагийн тэргүүн дээд шагнал “Гоо Марал”-д нэр дэвшсэн бүтээлүүдийг “Гоо Марал”-ын эздийн хамт хүргэж байна.
1.Жүжгийн урлагийн шилдэг бүтээлд:
1. УДЭТ “Гамлет” эмгэнэлт драмын жүжиг
2. УДЭТ “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжиг
3. УДЭТ “Кихот ноён” сонгодог жүжиг “ГОО МАРАЛ”
2. Дууны урлагийн шилдэг бүтээлд:
1. Voice group “Монгол”
2. ДБЭТ “Кармина Бурана” дуурь “ГОО МАРАЛ”
3. Содномын Эрхэмбаяр “ Эрдэнэ засгийн унага” уртын дууны таван цомог
3. Бүжгийн урлагийн шилдэг бүтээлд
1. ҮДБЭЧ “ Монголын их хатад” бүжгэн туульс “ГОО МАРАЛ”
2. ДБЭТ “ Спартак “ бүжгэн жүжиг
3. ДБЭТ “ Бөртэ чоно, гоо марал” модерн бүжиг
4. Дүрслэх урлагийн шилдэг бүтээлд:
1. Уран барималч Аюурзаны Очирболд “ Өнгөгүй өнгө” үзэсгэлэн
“ Мандухай баримал”
2. Зураач Навааны Одонбаяр “Нэгэн санаа” үзэсгэлэн
3. Зураач Жалхаажавын Мөнхцэцэг “ SOS” дуу авиатай зөөлөн баримал үзэсгэлэн “ГОО МАРАЛ”
5. Утга зохиолын шилдэг бүтээлд:
1. Б Цогнэмэх “ Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгийн зохиол
2. Лу. Батнасан “ Анти лаборатори” ном
3. Дамдины Жамьян “ Чингис хаан” зөн билгийн роман “ГОО МАРАЛ”
6. Дэлгэцийн урлагийн шилдэг бүтээлд:
1. “Монгол фильм” групп “ Аравт” түүхэн уран сайхны кино
2. “Шүүдэр” продакшн “ Ану хатан ” түүхэн уран сайхны кино
3. “ Висдом фильм” кино продакшн “ Бодлын хулгайч” уран сайхны кино “ГОО МАРАЛ”
7. Радиогийн шилдэг бүтээлд:
1. МҮОНР “ Монгол хэлний хичээл” радио реалити шоу “ГОО МАРАЛ”
2. “ Эй ви лайтс” продакшн Уильям Шекспирийн
“Гамлет” радиогийн монодрам жүжиг
3. Пэрэнлэйн Нямлхагва “ Цасан дээр дуссан цус” радио жүжиг
8. Телевизийн шилдэг бүтээлд:
1. “НERO энтертайнмэнт” студи “ Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэг “ГОО МАРАЛ”
2. МҮОНТ “ Босго тотго” олон ангит уран сайхны кино
3. МҮОНТ “Хүний үнэр” теле жүжиг
9. Хөгжмийн урлагийн шилдэг бүтээлд:
1. Хишигтогтохын Мөнх-Ертөнц “Төгөлдөр хуур найрал хөгжмийн 2-р концерт” “ГОО МАРАЛ”
2. Б. Чинбат “ Аравт” киноны хөгжим
3. Бирваагийн Мөнхболд “ Монголын их хатад” бүжгэн туульсын хөгжим
10. Монголын урлагийг дэлхий дахинд сурталчилсан учир
1. “Хөсөгтөн” хамтлаг
2. “Домог” хамтлаг “ГОО МАРАЛ”
3. Эрдэнэ-Очирын Лхагва-Очир – уран нугараач
11. Циркийн шилдэг бүтээлд:
1. Циркус Монголиа “Хадгаа” цирк
2. Ганхүүгийн Нямгэрэл уран нугаралтын үзүүлбэрүүд
3. Монголын циркийн хөгжлийн сан “ГОО МАРАЛ”
12. Монголын урлагт шинэ урсгал оруулж ирсний учир
1. Блэк Бокс лаборатори театр “ Дэлхийн сонгодог жүжгийн эмхэтгэл” “ГОО МАРАЛ”
2. “Хөсөгтөн” хамтлаг
3. “Их үндэстэн сэрлээ” 3D мультимедиа шоу
Гэрэл зургийг С.БАТГҮР
Эх сурвалж:mnb.mn