Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»Аттилла Виднянский: Монголын театр надад амьд мэдрэмж төрүүллээ
Театр

Аттилла Виднянский: Монголын театр надад амьд мэдрэмж төрүүллээ

Урлаг Урлаг28/10/2024Шинэчлэгдсэн:28/10/2024Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Унгар Улсын Бупадешт хотын Үндэсний театрын захирал Аттила Виднянский тэргүүтэй албаны хүмүүс Монгол Улсад зочилж, УДЭТ-ын бүтээл “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгийг үзэж, мэргэжлийн дүгнэлт хийгээд удаагүй байна.

Аттилла Виднянский нь 90 гаруй жүжиг болон 10 гаруй бүрэн хэмжээний кино найруулсан, Европ тивд хүлээн зөвшөөрөгдсөн, театрын нэр хүндтэй зүтгэлтэн юм. Түүний санаачилсан Мадачийн олон улсын театрын уулзалт (MITEM)-ийн фестивалийн энэ жилийн онцлох жүжгээр “Тэнгэрийн хүү” жүжиг сонгогдоод буй.

Нобелийн шагналт зохиолч Жон Фоссе гэх зэрэг өдгөө цагийн дэлхийн театрын чиг хандлагыг тодорхойлогч, улс үндэстнийхээ тэргүүлэгч театруудын бүтээлийг толилуулж, өргөн хэмжээний хэлэлцүүлэг, уулзалт зохион байгуулдаг “MITEM” фестивальд “Тэнгэрийн хүү” жүжгийг сонгосон шалтгаанаа Аттилла Виднянский ийн тайлбарласан юм.

Тэрбээр “УДЭТ өөрийн өвөг дээдсийн түүхэн дээр тулгуурлаж ийм түүхэн жүжиг хийж буй нь гайхамшигтай. Энэ бол үндэсний театрын хийх ёстой гол ажил, үндэстнийхээ өмнө хүлээж буй үүрэг нь юм. Монгол бол өөрийн гэсэн баялаг түүх, үндэсний бахархал, ондоошилтой ард түмэн. Монголын залуу үзэгчдийн дунд сууж, тэдний хүлээн авч буй байдал болон уран бүтээлчдийн гүйцэтгэлийг анзааран хараад би энэ театр үндэстнийхээ түүх, ондоошлыг хойч үедээ ойлгуулах, өвлүүлэх ажлаа мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж чадаж байна гэж дүгнэлээ. Европын театр янз бүрийн изм, урсгал автаад яг театр хэмээх органик чанараа алдаж байгаа талаар бүгд л ярьдаг. Гэтэл Монголын театр органик байна, үнэн байна. Ямар нэг хэлбэрдлийн өнцгөөс асуудалд хандалгүй, жүжигчид тайзан дээр зөвхөн үнэнг тоглож, дүрд амьдрахыг хичээж буй нь надад өндөр сэтгэгдэл үлдээлээ. Товчхондоо, Монголын театр надад амьд мэдрэмж төрүүллээ” гэсэн юм.

Ташрамд дурдахад, УДЭТ-ын хамт олон “Тэнгэрийн хүү” жүжгээ ирэх 2025 оны дөрөвдүгээр сард Европын хамгийн эртний театруудын нэг Унгарын Үндэсний театрын тайзнаа тоглохоор бэлтгэл ажилдаа ороод байна.

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

Монгол Улсын Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар Л.Цогзолмаа өнөөдөр 102 нас хүрч байна

15/06/2026
Театр Урлаг

УДЭТ-ын жүжигчин Т.Сэргэлэн, Б.Золзаяа нар Буриадын драмын эрдмийн театрын тайзнаа “Татьяна” жүжгийн гол дүрүүдэд тоглолоо

13/06/2026
Дуу хөгжим Урлаг

Таван өөр зам, өөр зан чанар, өөр түүхээс тэд бүтсэн ч хөгжмөөр хувь заяагаа холбосон “Mxrningstar”

12/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

MrBeast YouTube-д 500 сая дагагчтай анхны хүн болжээ

15/06/2026

Өнөөдөр залуу жүжигчин Ч.Түвшинтөгсийн төрсөн өдөр

15/06/2026

Дуучин Д.Дүйнхэржав “Mongolian Best Classic” пянз гаргалаа

15/06/2026

Монголын 14 уран бүтээлч “НордАрт-2026” үзэсгэлэнд оролцож байна

15/06/2026

Монгол Улсын Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар Л.Цогзолмаа өнөөдөр 102 нас хүрч байна

15/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.