Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»Аттилла Виднянский: Монголын театр надад амьд мэдрэмж төрүүллээ
Театр

Аттилла Виднянский: Монголын театр надад амьд мэдрэмж төрүүллээ

Урлаг Урлаг28/10/2024Шинэчлэгдсэн:28/10/2024Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Унгар Улсын Бупадешт хотын Үндэсний театрын захирал Аттила Виднянский тэргүүтэй албаны хүмүүс Монгол Улсад зочилж, УДЭТ-ын бүтээл “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгийг үзэж, мэргэжлийн дүгнэлт хийгээд удаагүй байна.

Аттилла Виднянский нь 90 гаруй жүжиг болон 10 гаруй бүрэн хэмжээний кино найруулсан, Европ тивд хүлээн зөвшөөрөгдсөн, театрын нэр хүндтэй зүтгэлтэн юм. Түүний санаачилсан Мадачийн олон улсын театрын уулзалт (MITEM)-ийн фестивалийн энэ жилийн онцлох жүжгээр “Тэнгэрийн хүү” жүжиг сонгогдоод буй.

Нобелийн шагналт зохиолч Жон Фоссе гэх зэрэг өдгөө цагийн дэлхийн театрын чиг хандлагыг тодорхойлогч, улс үндэстнийхээ тэргүүлэгч театруудын бүтээлийг толилуулж, өргөн хэмжээний хэлэлцүүлэг, уулзалт зохион байгуулдаг “MITEM” фестивальд “Тэнгэрийн хүү” жүжгийг сонгосон шалтгаанаа Аттилла Виднянский ийн тайлбарласан юм.

Тэрбээр “УДЭТ өөрийн өвөг дээдсийн түүхэн дээр тулгуурлаж ийм түүхэн жүжиг хийж буй нь гайхамшигтай. Энэ бол үндэсний театрын хийх ёстой гол ажил, үндэстнийхээ өмнө хүлээж буй үүрэг нь юм. Монгол бол өөрийн гэсэн баялаг түүх, үндэсний бахархал, ондоошилтой ард түмэн. Монголын залуу үзэгчдийн дунд сууж, тэдний хүлээн авч буй байдал болон уран бүтээлчдийн гүйцэтгэлийг анзааран хараад би энэ театр үндэстнийхээ түүх, ондоошлыг хойч үедээ ойлгуулах, өвлүүлэх ажлаа мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж чадаж байна гэж дүгнэлээ. Европын театр янз бүрийн изм, урсгал автаад яг театр хэмээх органик чанараа алдаж байгаа талаар бүгд л ярьдаг. Гэтэл Монголын театр органик байна, үнэн байна. Ямар нэг хэлбэрдлийн өнцгөөс асуудалд хандалгүй, жүжигчид тайзан дээр зөвхөн үнэнг тоглож, дүрд амьдрахыг хичээж буй нь надад өндөр сэтгэгдэл үлдээлээ. Товчхондоо, Монголын театр надад амьд мэдрэмж төрүүллээ” гэсэн юм.

Ташрамд дурдахад, УДЭТ-ын хамт олон “Тэнгэрийн хүү” жүжгээ ирэх 2025 оны дөрөвдүгээр сард Европын хамгийн эртний театруудын нэг Унгарын Үндэсний театрын тайзнаа тоглохоор бэлтгэл ажилдаа ороод байна.

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

Жүжигчин Д.Цэрэндарьзав Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртлээ

17/02/2026
Театр Урлаг

Гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзав Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртэнэ

15/02/2026
Театр Урлаг

ФОТО: “Анна Каренина” сонгодог жүжгээс

14/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Амттаны галзуурал хөлдөөсөн чихрээр үргэлжилж байна

20/02/2026

Берлиний олимпын сэдэвтэй футболк шүүмжлэл дагуулав

20/02/2026

Италийн алдарт “Хайрын нум” Валентины өдөр нуржээ

20/02/2026

Филадельфийн музейгээс буулгасан боолчлолын үзмэрүүдийг буцаан байрлуулахыг тушаалаа

20/02/2026

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгох зарлиг гаргалаа

20/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.