Та бүхэнд хүргэж байгаа ургийн хөгжлийн тухай гэрэл зургийн энэхүү сонирхолтой цомог бол Шведийн гэрэл зурагчин, эрдэмтэн Леннарт Нильссоны (1922 онд төрсөн) бүтээл юм.
Ургийн хөгжлийн талаар өгүүлсэн эдгээр гэрэл зургууд нь түүний 1965 онд анх хэвлүүлж байсан хамгийн алдартай “A Child is Born” номд орсон ба 1976 / 1990 / 2003 онд дахин хэвлэгдэж байсан энэхүү ном нь одоог хүртэл хамгийн эрэлттэй номоор нэрлэгддэг байна.
Тэрээр энэхүү номоо бүтээх ажлыг 1953 оноос эхлүүлсэн бөгөөд ургийн хөгжлийг судлахад 12 жилийг зарцуулсан байдаг. Энэ хугацаанд хамгийн анхны ургийн хөгжлийн зургийг 1957 онд авсан байх бөгөөд ургийн хөгжлийн зургийг авахын тулд хуулийн дагуу үр хөндүүлсэн эхийн амьгүй ураг дээр туршилт хийдэг байжээ. Үүний дүнд микрокамер болон микро гэрэлтүүлэгчийг эхийн давсган дотор байрлуулсан харах аппаратанд нэмж өгснөөр ургийн өсөлт, хөгжлийг гэрэл зурагт буулгах боломжтой болжээ.
Анагаах ухаанд гэрэл зураг болгох боломжгүй гэж үздэг цөөнгүй зүйлийг ийнхүү гэрэл зурагт хөрвүүлэх арга технологийг нээсэн түүний хөдөлмөр, хичээл зүтгэлийг үнэлж Шведийн засгийн газраас “Профессор” цолыг хүртээсэн байна. Нильссоныг хамгийн анх ургийн зургийг авахад 15 долоо хоногтой бяцхан уран хуруугаа хөхөж байсан гэдэг.
Умайн гуурсан хоолойд байгаа өндгөн эс
Үрийн шингэн ба Өндгөн эс: Энэ нь дотор тавьж дур ханаснаас хойш 3 – 7 цагийн дараа авсан зураг юм.
Нэг удаагийн дур ханалтаар ялгарсан эр бэлгийн 200 сая гаруй эс ялгардаг бөгөөд эдгээр эсийн нэг нь өндгөн эс рүү нэвтрэн орж байна.
Эр бэлгийн эсүүд
Үр тогтсон өндгөн эс
Энэхүү зураг нь үр тогтсоны маргааш авсан зураг бөгөөд эс хоёр хэсэг болж хуваагдана. Энэ бол шинэ амьдрал бүрэлдэхэд хамгийн чухал үйл явц бөгөөд генийн мэдээллийг агуулдаг байна.
Үр хөврөл: Үр тогтсоноос хойш 40 өдрийн дотор ургийн эхэс ба хүй бүрэлдэж эхэлдэг.
Үр хөврөл
Үр хөврөлийн нуруу бүрэлдэхэд 28 өдөр болдог ба хөврөлийн зүүн талд байгаа шар цулцан нь бэлэг эрхтнийг бүрэлдэхэд нөлөөлдөг зүйл юм байна. Зурагт үр хөврөл 6 долоо хоногтой байгаа нь буужээ.
Ураг
Ураг бүрэлдээд 8 долоо хоног болжээ.
10 дахь долоо хоног: Энэ үед ургийн зовхи бүрэлдэн бий болно.
13 дахь долоо хоног: Ургийн гар ба хөлийн яс бүрэлдэх буюу биежиж эхэлдэг.
16 дахь долоо хоног: Ургийн хөлийн яс болон судсыг нимгэн арьсны цаанаас тодхон харж болно.
16 дахь долоо хоног: Сониучхан ураг өөрийгөө болон орчин тойрноо мэдрэхийн тулд гараа ашиглаж эхэлнэ.
18 дахь долоо хоног: Энэ үед ураг 14 см урт болсон байх ба гадаад орчны дуу чимээг сонсож хүлээж авах чадвартай болно.
20 дахь долоо хоног
20 дахь долоо хоног: Энэ үеэс ЭХО оношлогоонд хамрагдаж ургийн гажигийг илрүүлэх боломжтой ба ургийн зүрхний цохилт минутад 120 – 160 болно. Ургийн хөгжлийн хувьд 16.5 см – 25 см урт, 300 гр – 340 гр жинтэй болно.
Ураг бүрэлдсэнээс хойшхи 26 дахь долоо хоног: Анх удаа нүдээ нээх бөгөөд эхийн зүрхний цохилт, сэтгэл санааны байдал зэрэг бүх зүйлийг мэдрэх чадвартай болсон байна. Түүнчлэн өөх хуримтлуулсаар байх ба хуримтлуулж буй энэ өөх нь төрөх үедээ биеийн дулаанаа хадгалахад нэмэр болдог байна.
Эх сурвалж: playskull.mn