Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»УДЭТ-ын уран бүтээлийн хэлтсийн даргаар жүжигчин Б.Шинэбаяр томилогджээ
Театр

УДЭТ-ын уран бүтээлийн хэлтсийн даргаар жүжигчин Б.Шинэбаяр томилогджээ

Урлаг Урлаг02/11/2024Шинэчлэгдсэн:05/11/2024Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Жүжигчин Б.Шинэбаяр УДЭТ-ын уран бүтээлийн хэлтсийн даргаар томилогджээ.

Тус театрын захирал, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар театрын Захиргааны зөвлөл буюу удирдлагын багийн шинэ бүрэлдэхүүнийг томилохдоо түүнийг тус албан тушаалд томилжээ.

Сонирхуулахад, УДЭТ-ын Уран бүтээлийн хэлтсийн даргаар Б.Шинэбаяраас өмнө Гавьяат жүжигчин Г.Урнаа, Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ, найруулагч Б.Хишигзаяа нарын уран бүтээлч тус тус ажиллаж байв.

Жүжигчин Б.Шинэбаяр нь 2014 оноос УДЭТ-ын Уран бүтээлийн хэлтэст жүжигчнээр ажилласан бөгөөд энэ хугацаанд тус театрын

  • У.Шекспир “Ромео, Жульетта” Ромео
  • Ш.Гүрбазар “Жаргаагүй нар” Нацагдорж
  • С.Михалков “Бардам туулай” Бардам туулай
  • Б.Цогнэмэх “Тэнгэрийн хүү” Аравт
  • Б.Шүүдэрцэцэг “Домогт Ану хатан” Элч
  • Д.Равжаа “Саран хөхөө” Хөтлөгч, Дэрмэ түшмэл
  • Д.Намдаг “Оролмаа эх” Олны хэсэг
  • У.Шекспир “Гамлет” Гильденштрен
  • В.Хыго “Парисын Дарь эхийн сүм” Залуу лам
  • Т.Габбе “Үнсгэлжин” Түшмэл
  • С.Драгунсгая “Онц сурлагатнууд орохыг хориглоно” Эмээ
  • М.Сервантес “Кихот ноён” Янгус, Мөргөлчин
  • Б.Лхагвасүрэн “Тамгагүй төр” Олны хэсэг
  • Ч.Түвшин “Норовын намтар” Математикийн дэвтэр
  • Софокл “Эдип хаан” олны хэсэг
  • Л.Н.Толстой “Адууны түүх” Офицер, Жанжаа
  • О.Элбэгтөгс “Надтай үлдээч” Хосбаяр
  • Л.Н.Толстой “Анна Каренина” Офицер
  • Б.Брехт “Сычуаны сайн хүн” Шу Фу
  • Н.Гоголь “Тоглоомчид” Ихарев
  • Б.Лхагвасүрэн “Тамгагүй төр” Хүчир
  • Л.Н.Толстой “Анна Каренина” Константин Левин
  • Б.Цогнэмэх “Тэнгэрийн хүү” Модун шанью зэрэг уран бүтээд тогложээ.

Тэрбээр 2016 онд Монголын залуучуудын холбооны “Хөдөлмөрийн алдар” цол тэмдэг, 2016 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны “Жуух бичиг”, 2018 онд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнуулж байв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

“Про” театр “Түүний буруу” орчин үеийн сэтгэл зүйн драмын жүжгийг толилуулна

30/01/2026
Театр Урлаг

Хөнгөн инээд, хөгжмөөр дамжуулан хүргэсэн “Аддамсын гэр бүл”-ийн адал явдал

30/01/2026
Театр Урлаг

УДЭТ-ын бүтээл “Анна каренина” жүжиг ОХУ-ын театрын тайзнаа тавигдана

28/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Netflix”-ийн бүтээх “Gundam” киноны гол дүрд Сидней Свини тоглоно

30/01/2026

Стивен Сигал ОХУ дахь тансаг байшингаа зарахаар болжээ

30/01/2026

Ники Минаж өөрийгөө Трампын №1 шүтэн бишрэгч гэв

30/01/2026

“Send Help” кино өнөөдөр нээлтээ хийнэ

30/01/2026

Лизагийн сурталчилсан “Улаан бадамлянхуйн тэнгис”-ийн аялал жуулчлал огцом өсөв

30/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.