Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзвэр»Жазз дуучин Ц.Хулан энэ сарын 16-нд бие даасан тоглолтоо хийнэ
Үзвэр

Жазз дуучин Ц.Хулан энэ сарын 16-нд бие даасан тоглолтоо хийнэ

Урлаг Урлаг05/11/2024Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Уянгалаг, хүчирхэг дуу хоолойгоороо өөрийн гэсэн сонсогчидтой болж чадсан жазз дуучин Ц.Хулан арваннэгдүгээр сарын 16-нд “Улаанбаатар” зочид буудлын эвент холлд өөрийн нэрээр нэрлэсэн тоглолтоо толилуулна. Эл тоглолтыг хөгжмийн зохиолч, продюссер Б.Наранзун хөтөлж, “THE HU” хамтлагийн үүсгэн байгуулагч Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин, продюсер, Б.Дашдондог, “Инээмсэглэл” хамтлагийн дуучин, Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Н.Ганхуяг, “Шар айраг” хамтлагийн дуучин Буянаа болон Улсын филармонийн гоцлол дуучин Наагий нар хамтран ая дуугаа өргөх аж. Тоглолт хоёр хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэгт дэлхийн шилдэг классик жазз бүтээлүүд, хоёр дахь хэсэгт дуучин Ц.Хулангийн зүрх сэтгэлд хоногшсон дуунууд болон дуэтүүдийг шинэчилсэн найруулгаар сонордуулах юм байна.

https://urlag.mn/wp-content/uploads/2024/11/FDownloader.net-529906729846983-1080p.mp4

Ташрамд дурдахад, дуучин Ц.Хулан өнөөдрийг хүртэл бие даасан гурван цомгоо сонсогчдодоо хүргэж байсан бөгөөд өдгөө пянзаа гаргахаар төлөвлөн ажиллаж байгаа аж. Түүнчлэн дууны уран бүтээлээ туурвихаас гадна эмэгтэйчүүдэд зориулсан “Гэрэлт” брэндээ үүсгэн байгуулж, өөрөө загвар зохион бүтээгчээр нь ажиллаж буй.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзвэр Урлаг

“Шинэ үе” продакшн “Хайр түгээе” тоглолтоо хийнэ

01/09/2026
Үзвэр Урлаг

“K-Wave Concert” тоглолт есдүгээр сарын 5-нд Төв талбайд үнэ төлбөргүй болно

31/08/2026
Үзвэр Урлаг

Залуусын уулзах цэг “Жангар” наадам болж байна

28/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Райан Рейнольдс Кеннет Бранаатай хамтран ажиллахдаа сүрдэж байснаа ярив

05/09/2026

Сандра Буллок “Practical Magic” киноны гуравдугаар анги гарах боломжтой гэв

05/09/2026

Том Круз “Digger” кинонд танигдахын аргагүй төрхөөр дэлгэцнээ гарна

05/09/2026

Шин Мин А хатан хааны дүрээр эргэн ирнэ

05/09/2026

Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ

05/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.