Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»“Монгол хаан” жүжгийг Сингапурын “Марина Бэй Сэндс”-т амжилттай тоглож дууслаа
Театр

“Монгол хаан” жүжгийг Сингапурын “Марина Бэй Сэндс”-т амжилттай тоглож дууслаа

Урлаг Урлаг05/11/2024Шинэчлэгдсэн:05/11/2024Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Жилд 45 сая орчим хүн зочилдог, дэлхийн аялал жуулчлалын чухал төвүүдийн нэг Азийн бар Сингапур Улсын дэлхийн алдарт “Марина Бэй Сэндс” цогцолборт анх удаа “Монгол хаан” жүжиг гурван долоон хоног амжилттай тоглож,  хаалтын тоглолтоо англи хэлээр хийлээ.

Тус жүжигт Азийн соёлын тэргүүлэх компаниудын нэг “Base Entertainment Asia” хөрөнгө оруулж, хамтран продюсинг хийсэн. “Монгол хаан” жүжгийн Сингапур дахь тоглолт нь Монголын урлагийн зах зээлд анх удаа олон улсаас хөрөнгө оруулалт татаж, зах зээлийн өрсөлдөх зарчмаар олон улсад тоглолт хийсэн анхны тохиолдол болж буй юм.  Эл жүжгийг Сингапурт нийт 22 удаа тоглосон бөгөөд 10 удаа англи хэлээр, 12 удаа монгол хэлээр тоглож 30 гаруй мянган үзэгчдэд толилуулжээ.

“Монгол хаан” жүжгийн гол дүрийг бүтээсэн Монгол жүжигчид болох Гавьяат жүжигчин Г.Эрдэнэбилэг, Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ, Гавьяат жүжигчин Ш.Доржсүрэн, Гавьяат жүжигчин У.Уранчимэг, жүжигчин О.Дөлгөөн, О.Самданпүрэв нар бүгд англи хэлээр ээлжлэн тоглож, олон улсын үзэгчид талархалтайгаар хүлээж авсан нь Монгол жүжигчдийн ур чадвар олон улсын түвшинд хүрснийг харуулж чадлаа. Түүнчлэн жүжгийн англи хувилбарын гол дүрүүдийг “Нетфликс”-ийн цувралуудаараа алдаршсан Холливүүдийн жүжигчин Рон Юан, Марк Дакаскос, Леонард Ву, мисс А.Баярцэцэг, Америкт жүжигчнээр ажилладаг Монгол жүжигчин Занабазар нар бүтээсэн нь Монгол жүжигт Холливудын жүжигчид Монгол хүмүүс болон хамтран тоглосон анхны тохиолдол болсноороо түүхэн онцлогтой юм.  “Монгол хаан” жүжиг нь дэлхийд Монгол Улсын соёлын томоохон сурталчилгаа болохын зэрэгцээ Монголын театрын урлагийн шинэ эринийг тунхаглаж, дэлхийн тавцанд гарч ирж буйг зарласан явдал болж байна.

“Монгол хаан” жүжгийн Сингапур дахь тоглолтыг АНУ, БНХАУ, Япон, Өмнөд Солонгос, Турк, Арабын булангийн орнууд, Их Британи, Австрали зэрэг улсын продюсинг 10 орчим компани ирж үзэж, 2025-2026 оны аялан тоглолтуудын санамж бичгүүдийг үзэглэжээ. Тун удахгүй дараагийн олон улсын аялан тоглолтуудын тов албан ёсоор зарлагдах аж.

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

УДЭТ-ын найруулагч Э.Билгүүн Узбекистан улсын Ферганы Орос драмын театрын урилгаар ажиллаж байна

05/08/2026
Театр Урлаг

“Ааруулыг амтлах мөчид” хүүхэлдэйн жүжгийг БНСУ-д амжилттай тоглолоо

04/08/2026
Театр Урлаг

Үүрд дурсагдах тайзны жинхэнэ эзэн

04/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Нэрт туульч Цагаадайн Цэдэвийн ховор гэрэл зургуудыг олон нийтэд дэлгэлээ

06/08/2026

Жүжигчин Натали Портман жирэмсэн байх үеийнхээ талаар ярив

05/08/2026

Вин Дизел “Fast & Furious” цувралын сүүлчийн киноны зохиолыг уншаад уйлсан гэв

05/08/2026

Ким Сү Хён ажилдаа эргэн орж, олны өмнө гарахаар боллоо

05/08/2026

Дуучин Б.Маралжингоо сэтгэлзүйн байдлаа сошиал хуудсаараа олон нийттэй хуваалцав

05/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.