Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Дуучин Ш.Хүрлээ “Цагаан сарнай” дуугаар сонсогчдодоо шинэ жилийн бэлэг барьж байна
Дуу хөгжим

Дуучин Ш.Хүрлээ “Цагаан сарнай” дуугаар сонсогчдодоо шинэ жилийн бэлэг барьж байна

Урлаг Урлаг28/12/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
015959818832013-12-28-17-51[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Залуу дуучин Ш.Хүрэлбаатар буюу Хүрлээ нь Г.Жигжидсүрэн найруулагчийн “Миний киноны дуунууд” нэвтрүүлэгт зориулан “Нарны унага” киноны дууг өөрийн хэв маягтаа оруулан шинэчлэн дуулан түүнийгээ дүрсжүүлэн клип хийлгэн ард түмэндээ хүргэсэн. Үүний дараагаар "Миний хоёр жаргал" хэмээх дуугаа "эр хүн таны энгэрт чинь эрхэлж, хайранд тань жаргадаг эрхмийн дээд хань, жаргалын дээд үрд тань" зориулан дуулан сонсогч та бүхэндээ хүргэж байсан юм.

Тэгвэл шинэ оны зааг дээр тэрбээр сонсогчдодоо шинэхэн уран бүтээлээрээ бэлэг барьж байна. Дуучин Ш.Хүрлээтэй уран бүтээлийнхэн талаар цөөн хором хөөрөлдлөө.

-Шинэ уран бүтээлийнхээ туурвижээ. Энэ талаараа?

-Өнгөрч буй 2013 ондоо уран бүтээлийн олз омогтой байлаа. Урлаг.мн, Доргио.мн сайт намайг дэмжиж хамтарч ажилласанд баярлаж талархаснаа хэлмээр байна. “Нарны унага” киноны дуугаа дүрсжүүлж мөн “Миний хоёр жаргал” гэсэн шинэ уран бүтээлээ сонсогч түмэндээ хүргэсэн. Харин он солигдох мөчид "Белые рози" буюу "Цагаан сарнай" дуундаа клип хийлгэнэ та бүхэндээ бэлэг барьж байна.

-Цагаан сарнай дууны клипний утга санаа?

-Энэ дууны клиний утга санаа нь найзууд хуучин оноо үдэж, шинэ оноо угтаж буйг халуун дулаан уур амьсгалтай байгааг харуулахыг зорьсон. Зураг авалтыг Шарга морьт зусланд авлаа. Мөн Скай резорт цанын бааз дээр авсан.

-Клипний гол дүрд ямар хүн тоглосон бэ?

–Би өөрөө найзуудтайгаа тоглосон юм. Зураг авалтыг нээх их нүсэр биш яг шинэ жилийн уур амьсгал зохиомжтой болсон.

-Шинэ уран бүтээлийнхээ талаар тодруулга өгсөн таньд баярлалаа. Шинэ ондоо илүү ихийг хийж бүтээж үзэгч, сонсогчдодоо хүргэж байгаарай.

-Баярлалаа. Үзэгч, сонсогчидодоо ирж буй шинэ ондоо илүү их амжилтыг хүсье. Мөн танай хамт олонд амжилт хүсч байна.

Ингээд та бүхэндээ "Шинэ оны бэлэг" болгон туурвисан "Цагаан сарнай" дууны клипийг хүлээн авч үзнэ үү.                

                                   

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Дуучин Лууяагийн “ЗАВГҮЙ” тоглолтын босоо тасалбар зарагдаж дуусжээ

15/09/2026
Дуу хөгжим Урлаг

T.O.P “BigBang”-ийг үргэлж дэмжихээ илэрхийлэв

15/09/2026
Дуу хөгжим Урлаг

Селин Дион тайзнаа эргэн ирлээ

14/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Архангай аймаг Хүрлийн үеийн хадны зургийн олон дурсгалтай

17/09/2026

Том Круз “16 жилийн хугацаанд 15 өөр сургуульд сурсан нь хүний зан төлөвийг ойлгоход минь нөлөөлсөн” гэв

16/09/2026

Роберт Де Ниро нэвтрүүлгийн үеэр сэтгэл нь хөдөлж, нулимс дуслуулжээ

16/09/2026

Стивен Тайлерын холбогдсон хэргийг шүүх шүүгч солигджээ

16/09/2026

Холли Беррид өөрийг нь дуурайсан Зендаяагийн төрх таалагджээ

16/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.