Холливудад энэ жил олон сайхан уран бүтээл нээлтээ хийж үзэгчдийн хүртээл болсон билээ. Түүнчлэн өнгөрсөн онд хийгдсэн уран бүтээлийн цуврал ангиуд гарч, дараагийн онд хийгдэх нь төлөвгөөнд орсон. Харин “Top Gun”, “Jurassic Park”, болон “OZ-ын шидтэн” гэсэн гурван кино 3D болон IMAX-аар дахин нээлтээ хийсэн.
Орлогоороо тэргүүлсэн 10 кино
Тиймээс кино сонирхогч үзэгчиддээ зориулан 2013 онд Холивудад нээлтээ хийсэн 300 орчим киноноос дэлхий дахинаа хамгийн их ашиг орлого олсон 10 бүтээлийг танилцуулья.
1. “Төмөр хүн 3”, “Marvel Studios”, “Walt Disney Pictures”-ын бүтээл уг кино 1,215,439,994 ам.долларын ашиг, орлогоор тэргүүллээ. “Төмөр хүн 3” бараг 1,2 тэр бум ам доллар давсан төгрөгний ашиг олж бүх цаг үеийн өндөр ашиг орлоготой киноны тавд оржээ. Энэхүү бүтээл нь Marvel баатруудын Comics номноос сэдэвлэсэн кино зохиол бөгөөд найруулагч Shane Black, продюсер Kevin Feige нарын бүтээл юм.
2. “Сарыг хулгайлах төлөвлөгөө 2” , “Illumination Entertainment”, “Universal Pictures”-ын бүтээл 918,754,000 ам.доллар ын ашиг олж бүх цаг үеийн өндөр ашиг орлоготой хүүхэлдэйн киноны жагсаалтын тавд бичигдэж, бүх цаг үеийн ашиг орлогоор тэргүүлсэн киноны 27-р байрын эзэн болж чадлаа.
3. “Галзуу хурд 6”, “Universal Pictures”-ын бүтээл 788,679,850 ам.долларын ашиг, орлогоор 43-р байранд үлдлээ. Мөн энэ жил “Галзуу хурд” кино долдугаар цувралынхаа зураг авалтыг эхлүүлсэн ч нэгэн харамсалтай үйл явдал тохиож, киноны уран бүтээлчдийг гүнээ эмгэнүүлсэн юм. Учир нь гол дүрийн жүжигчин Paul Walker өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-нд авто ослоос болж 40 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Тэрээр маш сайн жүжигжин бөгөөд үлгэр жишээ хүмүүнлэгийн ажилтан байсан юм. “Галзуу хурд 7” кино цаашид хэрхэн өрнөхийг үзэгчид одоогоор төсөөлж чадахгүй байгаа ч өнгөрсөн ням гарагт тус киноны жүжигчин Vin Diesel өөрийн Фэйсбүүк хуудаснаа киноны шинэ ангиа 2015 оны дөрөвдүгээр сарын 10-нд нээх болсон тухай мэдэгджээ. Жүжигчин Paul Walker-г нас барахаас өмнө кино 2014 оны долдугаар сарын 11-нд нээлтээ хийхээр төлөвлөгдөж байсан юм. Уг шинэ цувралд Paul Walker-ын тоглосон хэсгийг хэвээр нь үлдээх бөгөөд түүний дүрд төрсөн дүү Коди нь үргэлжлүүлэн тоглон дуусгахаар болсон юм.
4. “The Hunger Games: Catching Fire, Lionsgate” кино 765,304,000 ам. Долларын ашиг, орлогоор удааллаа. “The Hunger Games: Catching Fire, Lionsgate” буюу “Өлсгөлөн тоглоом киноны 2-р анги Галаар наадагсад” киноны нээлтийн өдөр Лос Анжелас хотноо олон мянган фенүүд нь цугларч, тасалбар олдоход маш хэцүү байсныг энд дурдья. “Өлсгөлөн тоглоом” кино дэлхий дахинаа 700 сая ам.долларын ашиг олж байсан юм. Энэхүү үзүүлэлтээрээ тус кино нь өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сарын шилдэг киногоор шалгарч байлаа. Харин энэ жил уг киноны 2-р анги нээлтээ хийсэн эхний гурван хоногтоо 161 сая долларын ам.доллар ашиг олсон нь жилийн эцэст өндөр орлоготой кино жагсаалтанд багтаасан юм. Киноны 2-р ангид 75 дахь удаагын өлсгөсөн тоглоомын тухай гарах бөгөөд энэ удаад ч мөн адил Katniss Everdeen тулаанд оролцдог байна.
5. “Мангасуудын их сургууль”, “Walt Disney Pictures”, “Pixar”-ын бүтээл 743,544,940 ам.долларын орлогоор багтлаа.
6. “Man of Steel”, “Legendary Pictures”, “Warner Bros”-ын бүтээл 662,845,518 ам.долларын ашиг, орлогоор уагслаа
7. “Gravity”, “Warner Bros”-ын бүтээл 652,266,000 ам.долларын орлого олж жагсаалтыг долоод бичигдсэн юм.
8. “Thor The Dark World”, “Marvel Studios”, “Walt Disney Pictures”-ын бүтээл 620,045,744 ам.долларын орлогоор удаалсан юм.
9. “The Croods”, “DreamWorks Animation”, “20th Century Fox”-ын бүтээл 587,204,668 ам.долларын орлоготойгоо жагсаалтын есөд жагссан байна.
10. “World War Z”, “Paramount Pictures”-ын бүтээл 540,007,876 ам.долларын ашиг, орлогоор жагсаалтын аравт жагссан юм. Энэхүү киноны найруулагчаар Marc Forster, ажилласан бол Бред Питт продюсер, гол дүрийн жүжигчин байсан бөгөөд Max Brooks-ийн кинотой ижил нэртэй зохиолоос сэдэвлэн бүтээжээ.
Түүнчлэн энд онцлон хэлэх нэг бүтээл бол “Jurassic Park” кино дахин 3D-гээр нээлтээ хийсэн явдал юм. Анхны нээлтээ хийсэнээс хойш нэг тэрбум ам.доллар давсан ашиг олж бүх цаг үеийн их орлоготой кино жагсаалтад 2013 онд орж чадлаа.
Мангасуудын их сургууль, Croods зэрэг хүүхэлдэйн кинонууд энэ жил бүх цаг үеийн их ашиг орлоготой 50-н хүүхэлдэйн киноны жагсаалтад орсон.
70 дахь удаагийн “Golden Globe Awards”
Холливудын гадаадын хэвлэлүүдийн холбооноос зохион байгуулдаг “Алтан Бөмбөрцөг” наадам ирэх оны нэгдүгээр сарын 12-нд болно. Уг наадмыг жүжигчин Tina Fey болон Amy Poehler нар хөтлөхөөр болсон юм. Энэ жилийн “Алтан бөмбөрцөг” наадамд боолчлолын тухай өгүүлдэг "12 Years a Slave" болон "American Hustle" кино бүтээлүүд тус бүр долоон номинацид нэр дэвшсэн юм. Мөн "Captain Phillips" "Gravity," "Philomena," болон "Rush" хэмээх кино болон тэдгээрийн найруулагч жүжигчид тус тус нэр дэвшиж байгаа.
Наамдын шилдэг эмэгтэй жүжигчин номинацид Sandra Bullock "Gravity" киногоор, Emma Thompson "Saving Mr. Banks" киногоор мөн "Blue Jasmine” киноны Cate Blanchett, "Philomena" киноны Judi Dench болон Meryl Streep нарын олон жүжигчид тус тус нэр дэвшсэн байна. Харин шилдэг инээдмийн киноны эрэгтэй жүжигчин номинацид Christian Bale, Leonardo DiCaprio болон Oscar Isaac нар нэр дэвшжээ. Мөн шилдэг гадаад хэл дээрх киногоор "Blue Is the Warmest Color," ''The Great Beauty," ''The Hunt," ''The Past," ''The Wind Rises" хэмээх кинонууд нэр дэвшиж, шилдэг хүүхэлдэйн киноны төрөлд "The Croods," ''Despicable Me 2," болон ''Frozen” нар өрсөлдөж байгаа юм. Харин шилдэг найруулагчаар Alfonso Cuaron, Paul Greengrass, Steve McQueen, Alexander Payne, David O. Russell нар тус тус нэр дэвшсэн байна. 71 дэх удаагын “Алтан Бөмбөрцөг”-ийг үзэгчид тэсэн ядан хүлээж байгаа юм.
“Toronto” олон улсын кино наадмын эргэн тойронд
38 дахь удаагын Торонтогын Олон улсын кино наадам өнгөрсөн есдүгээр сард болсон. 1976 оноос хойш зохиогдож ирсэн Торонтогын кино наадам нь дэлхийн томоохон кино наадмуудын нэг юм. Наадмыг зохион байгуудагчидын зүгээс урьд урьдныхаасаа илүү өргөн хүрээг хамрана хэмээн мэдэгдсэн бөгөөд хэлсэн ёсоор нь энэ удаагийн наадамд 146 орны бүрэн хэмжээний болон баримтат, богино гээд олон төрлийн кино оролцсон юм. Торонтогын наадмыг найруулагч Билл Кондоны бүтээл “The Fifth Estate” киногоор нээж Элмора Леонардагын “Life of Crime”-аар хаасан. Мөн наадамд Жон Уэллсийн найруулсан "August: Osage County" инээдмийн кино гарсан бөгөөд албан ёсны нээлт нь 12 сард нээлтээ хийсэн билээ. Мөн Дэлхийн 2-р дайны үед Японы цэргүүдэд барьцаалагдсан нэгэн Британийн цэргийн талаар өгүүлэх "The Railway Man" кино анхны нээлтээ хийсэн юм. Эдгээрээс гадна 20 кино тус наамдмын үеэр нээсэн онцгой үйл явдал болсон.
2014 онд оскарт өрсөлдөх өндөр магадлалтай кинонууд
Америкийн кино академийн дээд шагнал 86 дэх удаагийн “Оскар”-ын наадам Лос-Анжелес хотноо болно. Өнгөрсөн жилээс эхлэн “Кодак” театр нэрээ өөрчлөн “Dolby” болсоноос хойш наадам нь 13 дахь жилдээ 2013 оны шилдэг кинонуудыг төрөл тус бүрт шалгаруулах юм. Оскарын шагнал гардуулах 86 дахь удаагийн ёслол болоход гурван сар дутуу ч хэн ямар бүтээлээрээ өрсөлдөх нь хэдийнэ ил болоод байгаа. Оскарын ёслолд дэлхийн тэрбум орчим хүн анхаарал хандуулдаг бөгөөд сочигийн өвлийн олимптой давхцаж, үзэгчээ булаалдах магадлалтай хэмээн товоо хойшлуулж, ирэх гуравдугаар сарын 2нд болгосон юм. Харин нэр дэвшигчийг дөнгөж он гаргаад нэгдүгээр сарын 16-нд албан ёсоор зарлана. Ийнхүү оскарын гол зургаан төрөлд нэр дэвших өндөр магадлалтай хүмүүсийн нэрс тодроод байгаа юм. холливудын долби театрт болох оскарын ёслолыг жил болгон хамгийн шилдэг ёжтой хөтлөгчид хөтлөдөг уламжлалтай. Харин энэ жил ану-ын телевизийн нэрт хөтлөгч эллен деженерес хөтлөн явуулахаар болсон.
Түүнээс гадна оскар гардах зарим хүмүүсийн нэрс ч гарсан. Үүнд Америкийн кино академийн хүндэтгэлийн оскарыг жүжигчин анжелина жоли, дизайнер пьеро тоси, продюсер стив мартин, жүжигчин анжела лансбюрид олгохоор болжээ. Нэр дэвшигчдийн нэрсийг ирэх сард албан ёсоор зарлаж, гуравдугаар сарын 2-ны үдэш ялагчдын нэрс тодрох юм.
Г.Даша
Эх сурвалж: eagle.mn