Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Уран Хас” балетыг шинэ оны эхний өдөр тоглоно
Нийгэм

“Уран Хас” балетыг шинэ оны эхний өдөр тоглоно

Урлаг Урлаг31/12/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
b512220ecf057308big5310362602013-12-31-09-42[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Төрийн шагналт, ардын жүжигчин Жамъянгийн Чулуун 1973 оны арванхоёрдугаар сарын 30-нд “Уран Хас” балетаа үзэгчдийн хүртээл болгож, Монголын сонгодог урлагт мөнхийн бэлэг барьсан түүхтэй. Дөчин жилийн турш ДБЭТ-ын тайзнаа тоглогдож буй энэ бүжгэн жүжгийг Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Б.Жамъяндагва дэглэсэн билээ.

Нутаг хошуундаа “уран” хэмээн алдаршсан Хас болон түүний дурлалт бүсгүй Хандармаагийн амьдралын тухай энэ бүжгэн жүжигт өгүүлдэг. Мөн далавч урлан нисэх хүсэл өвөрлөсөн Хас ямар зовлон, бэрхшээл амсдагийг ч харуулсан байдаг.Хоёр бүлэг, гурван үзэгчдэлтэй энэ бүжгэн жүжигт 12 жилийн амьтдын болон ардуудын найр наадам гэх мэт олон бүжиг бий. Түүнчлэн монголчууд энэ бүжгэн жүжгийн удиртгал хөгжмийг андахгүй сайн мэддэг. Баяр ёслол, ялангуяа шинэ жилийн баярын хамгийн уянгалаг аялгуугаар “Уран Хас” балетийн удиртгалыг нэрлэж болох юм. Тэгвэл “Уран Хас” балетыг шинэ оны эхний өдөр буюу 2014 оны нэгдүгээр сарын 1-ны өдөр УДБЭТ-т 17.00 цагаас тоглох гэж байна.

Энэ удаа тус балетын удирдаачаар СТА Ц.Мөнхболд, туслах найруулагчаар СТА Ш.Оюунтуяа, СТА Б.Жаргал нар ажиллана. Харин гол дүр буюу Хас уран залууд СТА А.Өлзий-Орших, Хандармаад Г.Батчимэг, Хандад СТА Р.Байгальмаа нар тоглох аж. Мөн УДБЭТ-ын балетын жүжигчид ХБК-ийн оюутнууд оролцоно.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026
Нийгэм Урлаг

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ном уншлагын үндэсний хөдөлгөөн орон даяар эхэлнэ

01/09/2026

Ордуудын есдүгээр сарын зурхай

01/09/2026

Кайли Женнер дахин гоо сайхны мэс засал хийлгэхээр төлөвлөж байна

31/08/2026

Эва Лонгориа хүүдээ өөрийн тоглосон “Desperate Housewives” цувралыг үзэхийг хоригложээ

31/08/2026

Том Фелтон өөрийгөө Драко Малфойгоос царайлаг гэв

31/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.