Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Хувцас загвар»“O couture” тансаг зэрэглэлийн брэндийн 10 жилийн ойн шоу болно
Хувцас загвар

“O couture” тансаг зэрэглэлийн брэндийн 10 жилийн ойн шоу болно

Урлаг Урлаг15/11/2024Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хувцас загварт хоёр чиглэл бий. Тодруулбал, олон нийтэд зориулсан, их хэмжээгээр үйлдвэрлэгддэг прет портер чиглэл. Харин нөгөөх нь хаут кутюр чиглэл буюу дахин давтагдашгүй, цорын ганц, гар ажиллагатай бүтээл. Манайд энэ чиглэлээр дагнан уран бүтээл туурвидаг цөөхөн загвар зохион бүтээгч байдгийн нэг нь Д.Отгонжаргал юм.

Азийн шилдэг загвар зохион бүтээгч Д.Отгонжаргал “O couture” тансаг зэрэглэлийн брэндийн загварын шоугаа жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Өнөө жил тус брэндийн 10 жилийн ой тохиож буй бөгөөд загварын шоугаа ирэх арванхоёрдугаар сарын 6-нд “АСА арена”-д хийх гэж байна.

Энэ удаагийн шоуг хувцас загвар, өв соёл, дуу бүжиг, хөгжим гэрэлтүүлэг, авьяаслаг уран бүтээлчдийн шинэлэг хослолоор зохион байгуулна. Түүнчлэн Монголын тал нутгийн оюун санаа өв соёлоо сэргээн амилуулсан, тансаг даавуу, уран хатгамал, нүүдэлчдийн сэтгэл татам баялаг өв уламжлалыг орчин үеийн загвартай хослуулан танилцуулахаараа онцлог байх бөгөөд шоуны цор ганц, дахин давтагдашгүй загваруудын Монголын болон гадаадын супер моделиуд өмсөж тайзнаа амилуулах юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Хувцас загвар Урлаг

ФОТО: “ВАВА” брэндийн загварын шоунаас

24/08/2026
Хувцас загвар Урлаг

Монголын хувцас загварын салбарынхан тогтвортой, хариуцлагатай хэрэглээг уриалав

21/08/2026
Өв соёл Урлаг

Дөрвөд угсаатны дээл хувцасны онцлог

20/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Холливуудын хамгийн өвөрмөц найруулагч Тим Бёртон 68 нас хүрлээ

25/08/2026

Н.Батцэцэг: Магтах, муулах хоёрт хэний ч амьдрал өөрчлөгдөхгүй

25/08/2026

“Сэтгэлийн Өнгө-3” үзэсгэлэн үргэлжилж байна

25/08/2026

С.Бямбын “Зогсоол” бүтээл Бусаны кино наадмаар дэлхийн нээлтээ хийнэ

25/08/2026

Сангийн хэрэм

25/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.