Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Нийслэлийн НАМЗХ оны шилдэг таван залууг нэрлэлээ
Нийгэм

Нийслэлийн НАМЗХ оны шилдэг таван залууг нэрлэлээ

Урлаг Урлаг02/01/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
201312311356496644111062014-01-02-09-04[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэлийн Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбоо оны шилдэг залуусыг нэрлэлээ.  Ингэхдээ “Бүтээлч Монгол Залуу, “Хариуцлагатай Монгол Залуу”, “Эрүүл Монгол Залуу”, “Эх оронч Монгол Залуу”, “Боловсролтой Монгол Залуу” гэсэн шилдэгийн шилдэг таван номинациар залуучуудыг шалгаруулан шагнаж урамшуулсан юм. Үүнд:

-“Бүтээлч Монгол Залуу”-гаар “Төрийн соёрхолт” инженер Н.Нацагням шалгарчээ. Тэрээр “Синхрон генераторын реактив чадлын автомат тохируулга болох NaNyam-AX12 болон түүний виртуал лаборатори” бүтээлээрээ салбартаа ихээхэн амжилт гаргасан билээ.

 -“Боловсролтой Монгол Залуу”-гаар Хөрөнгийн биржийн тэргүүн дэд захирал Х.Алтай тодорсон юм. Тэрээр Монгол Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтын ажиллагаа эхлүүлсэн, Үнэт цаасын хуулийг батлах ажилд гар бие оролцсон, Монгол Британийн худалдаа аж үйлдвэрлэлийн тэнхимийн хүндэт ерөнхийлөгч, мөн монгол улсын эдийн засгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулжээ.

 -“Хариуцлагатай Монгол Залуу”-“Хамаг монгол” төслийг санаачилж Халимаг, Тува, Өвөр монгол, Монгол Буриад  улсуудыг нэгтгэх ажлыг хийж олон түмний талархалыг хүлээгээд байгаа Монгол Улсын Гавъяат жүжигчин Самандын Жавхлан энэ номинацийн эзэн болсон юм.

-“Эрүүл Монгол Залуу”-гаар “Эгэл Амьдралын Мөр” ТББ-ын тэргүүн Буянтогтохын Гүрсоронзон тодорлоо. Тэрээр орон гэргүй, тэнэмэл байдлаар хог түүж, архи ууж орц хонгилд амьдарч байгаа иргэдийг гэмт халдлагаас хамгаалах, нийгэмшүүлэх улмаар мэргэжил эзэмшүүлж ажлын байранд зуучлан дээрх тэнэмэл гэгдэх иргэдэд амьдрах итгэл өгч буй хүмүүнлэгийн ажлыг амжилттай хэрэгжүүлж байна. Анх Нийслэлийн Цагдаагийн газрын дэмжлэгтэйгээр орон гэргүй “тэнэмэл” гэгдэх иргэдийг хүлээн авч эрүүл мэндийн үзлэгт оруулж эмчилж сувилан, хооллож хувцаслан, орон гэрээр хангаж, 90 гаруй хувийг нь бүрэн бичиг баримтжуулах ажлыг хийж дараа дараагийн шаталсан арга хэмжээний үр дүнд тухайн иргэдийг 50 гаруй хувь нь ажлын байраар хангагдсан гэнэ. Иргэдийн зарим нь хадгаламж хуримтлалтай болж, тэнүүлчин гэгдэж байсан эхнэр нөхөр 2 асрамжийн газарт хүмүүжиж байсан 2 хүүхдээ авч халуун дулаан гэр бүлээрээ амьдарч байгаа юм.

-“Эх оронч Монгол Залуу”-аар амжилт бүтээлээрээ гялалзаж эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа  Монгол Улсын гавьяат тамирчин Олимпын хүрэл медальт  Соронзонболдын Батцэцэг нар тус тус шалгарсан байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Blackpink” хамтлагийн  Жисү “Dior Cruise” шоунд оролцлоо

15/05/2026

Болгарын дуучин “Еurovision 2026” уралдааны финалын шатанд шалгарлаа

15/05/2026

Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн “Хайрын мадригал” ном уншигчдад хүрч эхэллээ

15/05/2026

ШИНЭ КЛИП: Реппер ThunderZ болон “Gangbay” хамтлагийн хамтрал

15/05/2026

Николь Кидман дагагчдадаа шүүмжлүүлэв

15/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.