Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Өнөөдөр “Хаврын баярын гайхамшигт аялгуу” симфони хөгжмийн тоглолт болно
Нийгэм

Өнөөдөр “Хаврын баярын гайхамшигт аялгуу” симфони хөгжмийн тоглолт болно

Урлаг Урлаг06/01/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
images_(2)2685363572014-01-06-09-39[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Шинэ оны босгон дээр ДБЭТ,  Хятадын Соёлын төвтэй хамтран “Хаврын баярын гайхамшигт аялгуу” симфони хөгжмийн тоглолтыг энэ  сарын 8-нд буюу үзэгч түмэндээ хүргэх гэж байна.

 Энэхүү хоёр орны хамтарсан тоглолт нь энэ жил тохиож буй ДБЭТ-ын симфони найрал хөгжмийн 90 жилийн ойд зориулан хийж байгаа томоохон тоглолт гэдгээрээ онцлог юм.

 Уг тоглолтонд дэлхийн болон Хятад, Монголын хөгжмийн зохиолчдын ард түмний чихэнд хоногшсон гайхамшигт аялгуунуудаас тоглох аж. Концертыг ДБЭТ-ын ерөнхий удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү удирдаж, хөгжимчин Соёлын тэргүүний ажилтан Ц.Мөнхболд,  Ч.Мөнх-Эрдэнэ нар гоцлон, симфони найрал хөгжим хөгжимдөж, энэ үдэш үзэгчдийн сонорыг мялаах юм.

 Тоглолтонд Монголын сор болсон бүтээлүүд болох З.Хангалын “Салхит шувуу”, Л.Мөрдоржийн “Алтан өргөө” киноны хөгжим, Б.Дамдинсүрэн “Хэнтийн өндөр ууланд”, Ж.Чулуун “Уран Хас” балетын вальс, дэлхийн шилдэг бүтээл болох И.Валдьтефулын “Скэйтерс вальс”, Ж.Россинийн “Севилийн үсчин” дуурийн удиртгал, Г.Свиридовын “Метель” цувралын вальс, И.Штраусын “Радецкий марш”, Хятадын хөгжмийн зохиолчид болох Эрда “Симфони сюит”, Ли Шисян “Симфони найруулга”, Лиан Шанбо “Хос эрвээхий” ятга хөгжмийн гоцлол зэрэг гайхалтай бүтээлүүд  эгшиглэх болно.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Blackpink” хамтлагийн  Жисү “Dior Cruise” шоунд оролцлоо

15/05/2026

Болгарын дуучин “Еurovision 2026” уралдааны финалын шатанд шалгарлаа

15/05/2026

Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн “Хайрын мадригал” ном уншигчдад хүрч эхэллээ

15/05/2026

ШИНЭ КЛИП: Реппер ThunderZ болон “Gangbay” хамтлагийн хамтрал

15/05/2026

Николь Кидман дагагчдадаа шүүмжлүүлэв

15/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.