Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Шилдэг бүтээлийн дээжис” тусгай үзэсгэлэн дэлгэнэ
Үзэсгэлэн

“Шилдэг бүтээлийн дээжис” тусгай үзэсгэлэн дэлгэнэ

Урлаг Урлаг02/12/2024Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсад орчин цагийн музей үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулан Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгөөс “Шилдэг бүтээлийн дээжис” тусгай үзэсгэлэнг дэлгэх гэж байна.

Музейн сан хөмрөгөөс урьд өмнө төдийлөн гаргаж байгаагүй хосгүй үнэт болон ховор нандин үзмэр цуглуулгаар дамжуулан түүх, соёлын өв, урлагийн түүхийг олон нийт, хүүхэд залууст сурталчлан таниулахад энэхүү үзэсгэлэнгийн зорилго оршино.

“Шилдэг бүтээлийн дээжис” үзэсгэлэнд XVIII-XX зууны үед хамаарах дүрслэх урлагийн олон төрлөөр бүтээгдсэн Занабазарын хийц болон дэг сургуулийн бүтээл, шүтээн зураг, монгол зураг, барлах урлаг, торгон зураг, баримал, цутгуур, цамын баг, хот мандал, тоглоом наадгай зэрэг монголчуудын урлахуй ухааныг шингээсэн дахин давтагдашгүй ур хийц, дүр дүрслэл бүхий үе үеийн шилдэг урлаачдын бүтээл болох 200 орчим үзмэрийг цогц байдлаар дэлгэн үзүүлэх юм байна.

Үзэсгэлэн Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд энэ саоын 4-7-нийг хүртэл үргэлжилнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Сэтгэлийн өнгө-4” үзэсгэлэн дэлгэжээ

06/11/2026
Гэрэл зураг Урлаг

Япон-Монголын хамтарсан гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэж байна

05/11/2026
Үзэсгэлэн Урлаг

“Жийдаан Богдын увдис” үзэсгэлэн дэлгэнэ

05/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр “Фантастик” продакшны жүжигчин М.Баярбатын төрсөн өдөр

07/11/2026

ФОТО: “Үндэсний бичиг, соёл” сэдвийн хүрээнд Монголын үндэсний музейн холбогдох зарим цуглуулгаас

07/11/2026

Хээрийн “Хуримын ордон”

07/11/2026

Адам Драйвер “Star Wars” ертөнцийн Бен Сологийн тухай бие даасан киноны төсөл бүрмөсөн цуцлагдсаныг баталжээ

06/11/2026

Хилари Дафф дахин хэзээ ч хүүхдүүдээ аялан тоглолтдоо авч явахгүй гэв

06/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.