Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Х ТҮЦ”-ийнхэн шинэ оны үүдийг инээдээр дэлгэлээ
Нийгэм

“Х ТҮЦ”-ийнхэн шинэ оны үүдийг инээдээр дэлгэлээ

Урлаг Урлаг06/01/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
a1b6837a3eb8eb5aoriginal615085872014-01-06-12-03[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

     Адар нурах шиг инээд, халуун алга ташилт. Аглуугийн утга учрын инээд цацлуулж бодлоосоо ургуулдаг дүрүүд, Одноогийн гал цахилсан инээд дагаж, дотроосоо бүтээдэг драмлаг дүрүүд, Ононгийн хээ шаагүйхэн зан дагаж, сэтгэлээсээ гаргадаг монгол дүрүүд бүгд үзэгч бидний эртний танил. Тиймээс уншигч та үүнийг хараад бараг сэтгэлдээ инээж суугаа гэдэгт эргэлзэх хэрэггүй. Бичсэн зүйлд бус авьяас билигт жүжигчдийн нэрсийг хараад л дотроо мушийж суугаа нь лавтай. Тэгэхээр “Х ТҮЦ” хэмээх айлын тулгын чулууг нь тулалцаж яваа дээрх эрхмүүдийг монголын хошин урлаг төдийгүй тайз дэлгэцийн уран бүтээлд ч үнэтэй байр суурь эзэлдгийг бид мэднэ. Ийнхүү эрхэм гурвын тулгын чулууг нь тулсан айлын галыг нь өрдөж яваа олон авьяаслаг залуучууд байгааг бас дурдахгүй өнгөрч болохгүй. Ийм л авьяаслаг хамт олон шинэ оны анхны инээдийг үзэгч олноо хүргээд эхэлжээ. Тэдний хувьд өнгөрч одсон 2013 онд үзэгчдийн хүртээл болгосон тоглолтуудаасаа түүвэрлэн шилдгийн шилдэг тоглолтоо шинэ оны босгон дээр ийнхүү хүргэж байгаа хэрэг. Тэгэхээр мэдээжийн хэрэг, шилдгийн шилдэг, тас тасхийсэн инээд таны зүрхэнд цахилан очих авай.
       “Инээд байгаа газарт эрүүл нийгэм оршино” гэсэн үг бий. Өнөөдрийн нийгмийн энэ будангуй цаг үед инээд шиг үнэтэй зүйл алга. Тийм дээ ч монголчууд бид эдийн засаг, гадаад, дотоод орчин гээд багагүй хямралтай цаг дор шинэ онтой золгож байна. Магадгүй, “Х ТҮЦ” хамтлагийнхан цаг үеэ мэдэрч, энэхүү будангуй хөшгийг инээдээр хуулахыг зорьсон бололтой. Энэ бол тэдний нийгмийн өмнө хүлээсэн үүрэг байх учиртай. Тэд ч үүргээ ийн ухамсарлаж, шинэ оны өндөр үүдийг инээдээр дэлгэж, үзэгч таны аз хийморийг ивээхээр зорьжээ. Үзэгч та нэгэн үдшийг гэр бүл, найз нөхдийн хамт энэхүү инээд цахилсан айлын хойморт зочилж, цагийн будангуй хөшгийг хамтдаа хуулж, амьдралдаа эерэг энерги авчирхад буруудах юун. Элдэв шаналал, гуниг гээд бараан бүгдийг чинь гэгээн инээдээр хөөж чадах “Х ТҮЦ”-ийн шилдгийн шилдэг тоглолтыг зориход таны шинэ оны аз хийморь аяндаа инээд дагаад босох нь дамжиггүй. 
 
С.Баяр

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн үүсгэн байгуулагч Б.Нямбаяр “Wayfinder Award” шагнал хүртжээ

11/06/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн хөгжмийн олон улсын хүрээлэнгийн Монгол хөөмийн ангийн анхны төгсөгчид төгслөө

20/06/2026

Холливуудын алдарт жүжигчин Николь Кидман 59 нас хүрлээ

20/06/2026

Нийслэлчүүдийн баяр гэх тодотголтой даншиг наадмыг зургаадугаар сарын 27, 28-нд товложээ

20/06/2026

Телевизийн хөтлөгч Эшли Кейн эмэгтэйчүүдийг доромжиллоо

19/06/2026

Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтээр үзэгчдэд гэнэтийн бэлэг барив

19/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.