Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Хөх сувд” мөсний баяр хоёрдугаар сарын 13-23-нд болно
Нийгэм

“Хөх сувд” мөсний баяр хоёрдугаар сарын 13-23-нд болно

Урлаг Урлаг04/12/2024Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын аялал жуулчлалын онцлох арга хэмжээнүүдийн нэг мөсний баярыг жил бүрийн гуравдугаар сард зохион байгуулдаг. Харин өнөө жилийнх Цагаан сарын баярын өдрүүдтэй давхцаж таарах учраас Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас мөсний баярыг ирэх хоёрдугаар сарын 21-23-ны хооронд зохион байгуулах санал боловсруулж, шинээр байгуулсан Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яаманд хүргүүлж, яамнаас “Хөх сувд-2025” мөсний баярыг ирэх оны хоёрдугаар сарын 13-23-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

Анх 2000 онд “Далай ээж” хэмээн хүндлэн нэрлэдэг Хөвсгөл нуурыг хамгаалах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын байгаль орчны байцаагчаар ажиллаж байсан Д.Лхагвацогт, Ж.Төмөрсүх нарын санаачилгаар Сантын өвөр гэдэг газар Мөсний баяр хийж, арваад чаргатай морины уралдаанд нутгийн иргэд оролцож байсан түүхтэй. Харин 2001 оноос Мөсний баярын хүрээ тэлсээр жил бүр уламжлал болгон тэмдэглэж, Монгол Улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгэн чухал эвент үйл ажиллагаа болж өргөжин хөгжиж байгаа юм. Өнгөрсөн жилийн “Хөх сувд-2024” мөсний баярт 20 мянга гаруй иргэн оролцсон гэсэн тоо бий аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

ФОТО:  Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

10/11/2026
Нийгэм Урлаг

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

10/11/2026
Нийгэм Урлаг

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

09/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Антонио Бандерасын тоглосон “Mare Nostrum” киноны Латин Америк дахь түгээлтийн эрхийг “Buena Vista International” компани авчээ

13/11/2026

Жэйми Дорнан “Бөгжний эзэн: Голлумын эрэлд” киноны Арагорны дүрд сонгогдоод баярласандаа уйлжээ

13/11/2026

ФОТО: “Ирээдүйг аварсан аялал” хүүхдийн жүжгээс

13/11/2026

Найруулагч С.Бямбын “Зогсоол” уран сайхны кино кинотеатруудын дэлгэцнээ гарч эхэллээ

13/11/2026

Хулсан үзэг, бийр, таталган тигээр урласан монгол бичгийн бүтээлүүдийг дэлгэлээ

13/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.