“The fashion awards” буюу Их Британийн хувцас загварын шагнал гардуулах ёслол Лондон хотын “Royal Albert hall” танхимд өнгөрсөн даваа гарагт болж өндөрлөлөө.
Энэ ёслоын үеэр алдарт загвар зохион бүтээгч Том Фордод загварын салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж хүндэтгэлийн шагнал гардуулжээ. Түүнчлэн оны шилдэг загвар зохион бүтээгчээр Жонатан Андерсон шалгарч, оны шилдэг загвар өмсөгчөөр Алекс Консани шалгарсан байна. Мөн хувцас загварын соёлд шинийг санаачлагчаар реппер ASAP Rocky тодорчээ.
Тус арга хэмжээний улаан хивсний ёслолын зургаас сонирхуулья.