Шивээс болон персингээр “биеэ” чимсэн үзэсгэлэнт охидыг онцлох “имиж”-ээрээ сонгосон орчин үеийн “Suicide Girls” клубын тухай мэдээллийг хүргэе. Энэ нь бүтээлч сэтгэхүй болон оюуны царааг “секси” төрх бүхий охид залуусаар төлөөлүүлэн үзүүлэхийг урьтал болгосон “энтертайнмент” төсөл / холбоо бөгөөд 2001 онд Мисси болон Шон нар анхлан санаачилж үйл хэрэг болгож байжээ.
“Suicide Girls” хэмээх энэхүү төсөл нь цэвэр тухайн охины өөрийн хүсэл сонирхлоороо хийдэг бизнес бөгөөд “www.suicidegirls.com” цахим хаягаар эдгээр охид болон тус клубын талаар дэлгэрэнгүй судлах боломжтой юм.
“Suicide Girls” охидын ихэнхи нь архи, тамхи болон мансууруулах төрлийн бодис хэрэглэдэггүйн зэрэгцээ мах иддэггүй гэнэ. Харин хамгийн ихээр сонирхол болон таашаалыг нь төрүүлдэг зүйлс бол бүтэн биеэ шинэхэн шивээсээр дүүргэх болон камерны өмнө “нүцгэлэх” явдал байдаг байна.
Шивээс хийх урлаг болон персингийн соёлын нэг илэрхийлэл болсон “Suicide Girls” охид нь гол төлөв Америкийн энгийн охид байдгаараа ихээхэн онцлогтой төдийгүй олны анхаарлыг түлхүү татдаг, сэтгэлд нь илүү ойр тусдаг ажээ.
Төслийг санаачлагчдын хэлж байгаагаар өдөр бүр “Suicide Girls” охид болохыг хүссэн хэдэн зуун охидын танилцуулгыг үзэх ажилд дарагддаг бөгөөд 8 цаг тутамд шинэхэн охидын “дур татам” зураг мэндэлдэг байна.
Шивээс болон персингээр гоёж, хэний ч тачаалыг хөдөлгөсөн үзэсгэлэнтэй эдгээр охидыг сонирхогчид нь дан ганц эрчүүдээр зогсохгүй маш олон эмэгтэй “шүтэн бишрэгчид”-тэй ба тэд ч бас энэхүү “Suicide Girls” төсөл / клубт элсэхийг хүсдэг байна.
Тэдний сайтын гишүүнчлэлд нэгдэж, охидтой холбоотой детальчилсан мэдээлэл авахын зэрэгцээ зургийг нь бүрэн үзэхийг, цаашлаад холбоо тогтоох сонирхолтой бол сард $4 доллар төлөөд тэдэнтэй холбоотой бүхий л онлайн үйлчилгээг авах нөхцөл (онлайнаар нүцгэлэхээс бусад) бүрддэг бөгөөд Лэйди Гага, Мэрилин Мэнсон, Роб Зомби тэргүүтэй энэ төрлийн “урлаг”-т буюу шивээс, персинг сонирхдог “өвөрмөц” ододтой хийсэн ярилцлага, фото цомогийг хүртэл үзэх боломжтой ажээ.
www.URLAG.mn