Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Монголын Залуучуудын “Сүлд дуу”-ны шүлгийн уралдаан зарлагджээ
Нийгэм

Монголын Залуучуудын “Сүлд дуу”-ны шүлгийн уралдаан зарлагджээ

Урлаг Урлаг08/01/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1533456_553701034726113_836903593_n9441599312014-01-08-11-17[www.urlag.mn]_copy8203132282014-01-09-08-58[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын Залуучуудын Холбоо ээлжит V их хурлаа угтан Монголын залуусын “Сүлд дуу”-ыг бүтээх гэж байгаа бөгөөд тус сүлд дууны шүлгийн уралдааныг нийт залуучууд, уран бүтээлчдийнхээ дунд зарлаж байна.

Залуучуудад зориулсан энэхүү сүлд дуу нь Монголын өнөөдөр болон ирээдүйн хөдөлгөгч хүч, гэрэлт ирээдүйг бүтээгчид болсон залуусын амьдралын баяр баясал, аз жаргал, гэрэл гэгээтэй талыг харуулсан, залуусыг сайн сайхан руу уриалан дуудсан, залуу насаараа бахархах, эх орныхоо төлөө гэсэн чин хүсэл эрмэлзэлийг төрүүлж бадраахад гол зорилго нь оршиж байгаа юм байна.

Материалаа 1-р сарын 5-аас 2-р сарын 15-ны хооронд МЗХ-ны Төв байранд авчирч өгөх бөгөөд аймаг, сум орон нутгаас оролцогчид салбар холбоодоор дамжуулан ирүүлэх юм ажээ. Уралдаан хоёр үе шаттайгаар явагдах бөгөөд эцсийн шалгаруулалтыг шүүгчид 1-р шатанд шалгарсан бүтээлүүдийг дүгнэн сүүлийн шатанд нэг шүлгийг шалгаруулах бөгөөд шалгарсан шүлгэнд Монголын нэртэй хөгжмийн зохиолчид аялгуу хийж, шилдэг хамтлаг дуучид дуулан олны хүртээл болгохоор төлөвлөөд байгаа юм байна.

Хамгийн гол тавигдах шаардлага нь цаг үеэ тусгасан, шинэлэг санаа өгүүлэмжтэй, орчин үеийн залуусын хүсэл мөрөөдлийг илэрхийлсэн, чөлөөт үг хэллэгтэй, сонирхолтой хэлбэрээр бичигдсэн, ямар нэг нам эвсэл, шашин шүтлэг, компани байгууллагыг ил, далд хэлбэрээр сурталчлаагүй байх нь байна.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026
Нийгэм Урлаг

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ном уншлагын үндэсний хөдөлгөөн орон даяар эхэлнэ

01/09/2026

Ордуудын есдүгээр сарын зурхай

01/09/2026

Кайли Женнер дахин гоо сайхны мэс засал хийлгэхээр төлөвлөж байна

31/08/2026

Эва Лонгориа хүүдээ өөрийн тоглосон “Desperate Housewives” цувралыг үзэхийг хоригложээ

31/08/2026

Том Фелтон өөрийгөө Драко Малфойгоос царайлаг гэв

31/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.