Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Reels»Хуучирч Э.Цэндсүрэн шинэ цомгоо сонсогчдод хүргэлээ
Reels

Хуучирч Э.Цэндсүрэн шинэ цомгоо сонсогчдод хүргэлээ

Урлаг Урлаг09/12/2024Шинэчлэгдсэн:09/12/2024Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын хөгжмийн урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулан, монгол үндэсний чавхдаст хуучир хөгжмийн тансаг аялгууг өөрийн авьяас билгээрээ түгээж яваа хуучирч Э.Цэндсүрэн шинэ цомгоо танилцууллаа. “Aydu records”-оос эрхлэн гаргасан “Romances and Concerto for Khuuchir and Orchestra by Sharav Byambasuren” нэртэй энэхүү цомог нь Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын долоон романс, нэг ари, нэг дуун романс, нэг концертоос бүрджээ. Түүнчлэн цомогт багтсан дуунуудын тал нь хуучрын урын санд шинээр тоглогдож буй бүтээлүүд, мөн хуучирт хөрвүүлэн найруулсан гэдгээрээ онцлогтой аж. Ташрамд танилцуулахад хөгжмийн гэр бүлд төрж өссөн Э.Цэндсүрэн 12 настайгаасаа хөгжмийн сургуульд суралцаж, улмаар Монгол Улсын Консерваторт бакалавр, БНХАУ-ын Шанхайн Консерваторт магистрийн зэрэг хамгаалжээ. Тэрбээр олон уралдаан, наадмаас шагнал хүртэж байснаас хамгийн сүүлд 2023 онд Б.Шаравын нэрэмжит “Үндэсний хөгжимчид, дуулаачдын III уралдаан”-ны тэргүүн байрыг эзэлж, “Дотоод хөрөг”, “Romantic strings, “Тал нутгийн магтуу” зэрэг бие даасан болон хамтарсан тоглолтоо толилуулж байв.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Reels Урлаг

Өнөөдөр жүжигчин, хөтлөгч Г.Анхбаярын төрсөн өдөр

06/05/2026
Reels Урлаг

Өнөөдөр үзэсгэлэнт жүжигчин Б.Хулангийн төрсөн өдөр

22/04/2026
Reels Урлаг

Өнөөдөр жүжигчин Э.Намууны төрсөн өдөр

12/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Р.Эмүжин “Сэнтий” дөрвөн боть түүхэн романаа уншигчдад хүргэлээ

07/05/2026

“Задлаагүй захиа” кино олон улсын наадмын шилдгээр шалгарлаа

07/05/2026

Шоронд туурвисан бүтээлүүдээ хураалгаж, мөрдлөг мөшгөлтөд өдөр бүр байсан найрагч

07/05/2026

Уран бүтээлч BLOO “Super Concert”-д оролцохоор Монголд ирнэ

07/05/2026

“Бичиг соёл-2026” олон улсын уран бичлэгийн үзэсгэлэнд 70 гаруй уран бүтээлч оролцов

07/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.