Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Мэдээ»МАЛЫН ВАКЦИНЫ ХАНГАМЖ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН СҮЛЖЭЭГ БЭХЖҮҮЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Мэдээ

МАЛЫН ВАКЦИНЫ ХАНГАМЖ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН СҮЛЖЭЭГ БЭХЖҮҮЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

Урлаг Урлаг11/05/2024Шинэчлэгдсэн:12/12/2024Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дэлхийн банкнаас Монгол Улсад ажиллаж байгаа техникийн зөвлөгөө өгөх баг нь Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээгээр цаашид дараагийн шатанд хэрэгжүүлэх боломжтой үйл ажиллагааны хэрэгцээ шаардлагыг нарийвчлан тодорхойлох зорилго тавин ажиллаж байна. Тухайлбал, малын вакцины хангамж, нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх замын зураглалыг боловсруулахад дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байгаа. Малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын тогтолцооны үр нөлөөг нэмэгдүүлэх зорилгоор боловсруулж байгаа энэхүү замын зураглалд Монгол Улсын өнөөгийн болон цаашдын хэрэгцээнд нийцсэн, олон улсын сайн туршлагад тулгуурласан бодлого, стратеги, бизнесийн загварыг тусган оруулах юм.

Дэлхийн банкны Ахлах эдийн засагч, Төслийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх багийн ахлагч Ситарамачандра Мачиражу (Sitaramachandra Machiraju), Малын вакцины үйлдвэрлэлийн эксперт, ДМАЭМБ-ын Шинжлэх ухааны зөвлөлийн гишүүн Баптистэ Дунгу (Baptisite Dungu), Дэлхийн банкны Мал аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн Дай Морита (Dai Morita), Дэлхийн банкны Малын эрүүл мэндийн зөвлөх Жон Вийвэр (John Weaver) нарын бүрэлдэхүүнтэй баг УМЭАЦТЛ, Биокомбинат ТӨХХК-д зочилж уулзалт зохион байгуулсны зэрэгцээгээр малын эмийн үйлдвэрлэл, ханган нийлүүлэлт, худалдаа эрхлэгчдийн төлөөлөлтэй зөвлөлдөх уулзалт зохион байгуулсан байна. Тэд 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр МЭЕГ-ийн дарга, Ерөнхий малын эмч А.Нарантуяатай уулзаж малын халдварт өвчний өнөөгийн нөхцөл байдал, малын вакцины өнөөгийн болон цаашдын эрэлт хэрэгцээ, вакцинжуулалтын талаар баримталж байгаа бодлого, стратегийн талаар санал солилцлоо. Энэхүү уулзалтад МЭЭСБУЛ-ын захирал С.Тэсхуяг, Дэлхийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын Эдийн засагч Ц.Ванчин оролцов.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Мэдээ Урлаг

“Соёлын орон зай-Бидний орчин” аяныг орон даяар эхлүүллээ

03/10/2025
Мэдээ Урлаг

Мисс Б.Номин-Эрдэнэ “World of Beauty Pageants” тэмцээнд оролцоно

02/10/2025
Мэдээ Урлаг

Энэ хичээлийн жилд зохион байгуулах улсын олимпиадын хуваарийг батлав

26/09/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Шон “Дидди” Комбст дөрвөн жил хоёр сар хорих ял оноолоо

05/10/2025

Дональд Трампын дүртэй нэг долларын зоосны загварыг танилцууллаа

05/10/2025

Испанийн эзэн хааны эрдэнэсийг олжээ

04/10/2025

“Shein” брэнд анхны дэлгүүрээ Франц улсад нээнэ

03/10/2025

“Monster: The Ed Gein Story” цуврал үзэгчдэд хүрч эхэллээ

03/10/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.