Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Бүгд Найрамдах Узбекстан Улсын Мал эмнэлэг, Мал аж ахуйн хөгжлийн хороотой хамтран ажиллана
Утга зохиол

Бүгд Найрамдах Узбекстан Улсын Мал эмнэлэг, Мал аж ахуйн хөгжлийн хороотой хамтран ажиллана

Урлаг Урлаг27/06/2024Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын мал эмнэлгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр улсын хооронд мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний худалдааг явуулах боломжийг бүрдүүлэх чиглэлээр уулзалт хэлэлцүүлэг хийж ажиллах санамж бичгийг байгууллаа.

✅Монгол улсын Мал эмнэлгийн ерөнхий газрын төлөөлөл БНУУ-ын төлөөлөлтэй Франц улсын Парис хотноо болсон Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий чуулганы үеэр уулзаж хоёр улсын хооронд өлөн гэдэс экспортлох олон улсын мал эмнэлгийн гэрчилгээний загвар, нөхцөл шаардлагыг эцэслэн тохиролцсон.

Ерөнхийлөгчийн айлчлалын өмнө БНУУ-ын Мал эмнэлэг, мал аж ахуйн хөгжлийн хороо болон хувийн аж ахуйн нэгжийн төлөөлөл манай оронд айлчилж мал эмнэлгийн салбарт хамтран ажиллах талаар харилцан санал солилцсон юм.

✅Ийнхүү дээрх ажлуудын үр дүнд ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газар, Узбекстан Улсын Мал эмнэлэг, Мал аж ахуйн хөгжлийн хороотой хамтран ажиллаж хоёр талт хамтын ажиллагааны хүрээнд дараах ажлуудыг хийхээр тохиролцлоо. Үүнд:

– Монгол Улсаас Узбекстан Улсын зах зээлд үхрийн мах, адууны мах, дайвар бүтээгдэхүүн нийлүүлэх “Мал эмнэлгийн олон улсын гэрчилгээ”,

– Монгол Улсаас Узбекстан Улсын зах зээлд хонь, ямааны мах, дайвар бүтээгдэхүүн нийлүүлэх “Мал эмнэлгийн олон улсын гэрчилгээ”,

– Бүгд Найрамдах Узбекстан Улсаас Монгол Улсын зах зээлд тахианы мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх “Мал эмнэлгийн олон улсын гэрчилгээ”,

– Бүгд Найрамдах Узбекстан улсаас Монгол Улсын зах зээлд өндөг нийлүүлэх “Мал эмнэлгийн олон улсын гэрчилгээ”-ний нөхцлийг тус тус эцэслэн тохиролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж буй албан ёсны айлчлалын үеэр Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга, Монгол Улсын ерөнхий малын эмч, доктор А.Нарантуяа, Бүгд Найрамдах Узбекстан улсын Мал эмнэлэг, мал аж ахуйн хөгжлийн хорооны дарга, ерөнхий малын эмч Норкобилов Бахром нар 2024 оны 06 дугаар сарын 24-ны өдөр гарын үсэг зурж ёсчлон баталгаажууллаа.

Ингэснээр хоёр улсын мал эмнэлгийн салбарын хамтын ажиллагаа өргөжин тэлж, хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Р.Чойномын дуу хоолойг магнитофонд бичсэн бичлэг “Өд” санд хадгалагдаж байна

20/03/2026
Утга зохиол Урлаг

Ж.Бадраа агсны орчуулга, ардын билиг зүй, монгол хэлний найруулгын судалгааны тухай эрдмийн чуулган болов

20/03/2026
Утга зохиол Урлаг

Ардын багш, Төрийн шагналт Ш.Чоймаагийн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг эмхэтгэн гаргав

19/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

XIX-XX зууны үеийн тэмээний таваг хатгагч багаж хадгалагдаж байна

30/03/2026

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолд дэлхийн 56 улс нэгдэн оржээ

27/03/2026

Гар аргаар товойлгон сийлж өнгөлсөн мана хөөрөг урлаачийн нарийн чадварыг харуулдаг

27/03/2026

Дуучин Ашер Диддиг өмгөөлөн, “Түүнийг буруу ойлгосон, тэр бол түүчээлэгч” гэв

26/03/2026

Реалити шоуны салбар агшиж байгаа ч хит контент үзэгчдийг татсаар байна

26/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.