Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Монгол эрдэмтэн Б.Мандухай 2013 оны Левитаны шагнал хүртлээ
Уртын дуу

Монгол эрдэмтэн Б.Мандухай 2013 оны Левитаны шагнал хүртлээ

Урлаг Урлаг10/01/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
cover_tragic5467594162014-01-10-14-51[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Антропологийн ухааны профессор, Массачусетсийн технологийн хүрээлэнгийн судлаач  Буяндэлгэрийн Мандухай Левитаны нэрэмжит хүмүүнлэгийн шагналын эзэн боллоо.   Шагналын  25.000 ам.доллар түүний Монгол дахь парламентын сонгууль, эмэгтэй нэр дэвшигчдийн туршлага дээр тулгуурлан  буй түүний угсаатны зүйн судалгаанд хөрөнгө оруулалт болох юм байна.

Массачусетсийн технологийн хүрээлэнгийн дэргэдэх Хүмүүнлэг соёл урлаг, нийгмийн шинжлэх ухааны их сургуулийн тэргүүн Добэра К.Фицжэралд уг шагналын эзнийг зарлах үеэрээ “   Манай сургуулийн судалгааны ажлын хамгийн том шагнал болох Левитаны  энэ оны шалгаруулалтад  маш  чанартайолон  санал төсөл багтсан байсан” хэмээн онцлон хэлсэн байна. Шалгаруулалтын хорооныхон Б.Мандухайн уг төслийг шилдгээр нэрлэсэн нь таны оюун ухаан, дадлага туршлагыг өндрөөр үнэлж байгаагийн илэрхийлэл юм хэмээнхатагтай Дэбора К.Фицжэралд монгол судлаач бүсгүйд  баяр хүргэх үеэрээ хэлсэн байна.

-Энэхүү шагнал нь миний амьдралыг маш их өөрчлөх болно. Яагаад гэвэл би энэ төслөө бүрэн дуусгах боломжтой боллоо хэмээн Б.Мандухай хэлжээ.  Тэрээр шагналын мөнгөө Монголын эмэгтэй улс төрчдийн өмнө  социализмын дараахь өнөөгийн  эрин үед тулгарч байгаа асуудлуудыг хэрхэн шийдэж байгаа   уламжлалт бус болон бүтээлч стратегийн тухай бичиж байгаа номоо дуусгахад зориулна гэдгээ мэдэгдсэн юм.

Социализмын үед Монголын төр засаг хүйсийг тэнцвэртэй байлгахын тулд шаталсан бодлого дэвшүүлж байсан. Гэвч төр солигдсоны дараа Монголын эмэгтэйчүүд бие даан үлдэж,  улс төрийн эрх мэдэл дэх  эмэгтэйчүүдийн хязгаарлагдмал байдал улам нэмэгдсэн юм хэмээн Мандухай тайлбарлажээ.

Хэдийгээр Монголын ардчиллын эхэн үед эмэгтэй улс төрчид сонгуульд ялалт байгуулах нь ховор байсаар ирсэн бөгөөд,  сүүлийн 8 жилд эмэгтэй парламентын гишүүдийн тоо 8% – иас хэтэрч байгаагүй юм. Энэ нь ч эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хүрээнд ажилладаг  жижиг төрийн бус байгууллагууд Монголд олноор бий болоход түлхэц болж өгсөн хэмээн Б.Мандухай үзэж байгаа ажээ.

Левитаны шагналыг хүртсэнээр Мандухай Монгол руу буцан ирж, одоо  бичиж буй 2 дахь  ном “Парламент хүртэлх мянган алхам: Сонгууль, Эмэгтэйчүүдийн оролцоо болон Социализмын дараах Монголын хүйсийн өөрчлөлт” номоо дуусгахад хэрэгтэй материал  цуглуулж, судалгаа хийх боломжтой болжээ.

Тэрээр АНУ дахь Монголыг судалдаг,  цорын ганц монгол антропологич бөгөөд  түүний гаргасан эхний ном “Tragic Spirits: Shamanism, Memory, and Gender in Contemporary Mongolia” ном нь өнгөрсөн 11-р сард  Америкт худалдаанд гарсан билээ.

Мөн тэрээр Левитаны  шагналаа ашиглан  одоогийн УИХ-ын гишүүн  Раднаагийн Бурмаагийн өмнөх сонгуульд нэр дэвшиж байсан түүхээс  сэдэвлэсэн “Саруул ухаант эмэгтэйчүүд” баримтат киногоо дуусгах төлөвлөгөөтэй байгаагаа хэлжээ. Тэрээр 2008 оны сонгуульд Р.Бурмаагийн кампанит ажилд оролцонгоо судалгаа хийж байсан юм.  Уг киногоороо Монголын сонгуулийн үйл явцыг  шинэлэг өнгөөс харуулахыг зорьж байгаа аж. Антропологид эмэгтэй улс төрчдийн тухай судалгаа маш бага байдаг хэмээн тэрээр хэлсэн байна.

Хэдийгээр Р. Бурмаа 2008 онд ялагдсан боловч Б.Мандухай түүний ялагдалд  сонгуулийн булхай орсон хэмээн шүүхэд хандан ялалт байгуулсан байна. Хэдийгээр шүүхийн шийдвэрээр парламентад суух боломж  олдоогүй ч дараагийн сонгуульд шудрага өрсөлдөх эрхийг бүрдүүлж өгсөн юм.  “Сонгогчдын төв”-ийн захирал асан Р.Бурмаа өнгөрсөн сонгуулиар жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон билээ.

Эх сурвалж: zugii.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Азийн хотуудын ардын урлагийн наадам Улаанбаатарт болно

12/06/2025

“Яруу найргийн үдэш” арга хэмжээ зохион байгууллаа

12/06/2025

Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрын гоцлооч Б.Гантөмөр олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлжээ

12/06/2025

“Tony awards 2025” наадмын шилдгүүд тодорлоо

12/06/2025

ФОТО: “Tony awards 2025” наадмын улаан хивсний ёслолоос

12/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.