Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»“Universe Best Songs – 2014” наадмын албан ёсны хэвлэлийн хурал боллоо

“Universe Best Songs – 2014” наадмын албан ёсны хэвлэлийн хурал боллоо

Урлаг Урлаг10/01/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
_MG_72339663042502014-01-10-15-56[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 photo _MG_7225_zpsae181dc7.jpg

Авьяаслаг залууст өөртөө итгэх итгэл, амжилт гаргах боломж олгодог "Universe Best Songs” наадам 6 дахь жилдээ, “Мөрөөдлийнхөө төлөө ухаалаг амьдарцгаая” хэмээх уриан дор зохион байгуулагдахад бэлэн боллоо. Авъяаслаг залууст өөртөө итгэх итгэл, боломж, урлагийн карьер бэлэглэж байдаг тус наадам энэ жилээс эрс шинэчлэгдэн өөрчлөгдөж байгааг дуулгая! Наадмын албан ёсны хэвлэлийн бага хурал өнөөдөр буюу 1 дүгээр сарын 10-нд 13 цагт “UBS” телевизийн байранд боллоо.

 photo _MG_7223_zpsa64cb4f9.jpg

Хэвлэлийн бага хурал дээр “Universe Best Songs-2014” наадмыг зохион байгуулагчид хэд хэдэн шинэчлэл хийж, наадмаа улам бүр сонирхолтой байхаар төлөвлөөд байгаагаа дуулгасан юм.. Тодруулбал, “UBS MUSIC” хөгжмийн телевизийн залуу хөтлөгч нар энэ удаад уралдаант шоуг хөтлөх бөгөөд тэдний ихэнх нь “Universe Best Songs ” наадамд оролцож байсан билээ.

 photo _MG_7233_zps89c56c1e.jpg

Мөн тэмцээн хоёр үе шаттайгаар зохион байгуулагдах болсон нь наадмын бас нэг онцлог. Эхний хэсэгт энэ жил шинээр бүртгүүлсэн оролцогчид уламжлалт шалгаруулалтыг давах ба тэдний дундаас шилдэг 15 оролцогч авьяасаараа тунаж үлдэх юм. Мөн 6 дахь удаагийн наадмын Гран-При шагналтныг тодруулснаар наадмын эхний хэсэг өндөрлөх юм.

 photo _MG_7222_zps162513d1.jpg

Харин 2 дугаар хэсэгт энэ жилийн шилдэг 15 оролцогчоос гадна өмнөх жилүүдийн шилдэг оролцогчид авьяасаараа өрсөлдөж, тэдний дундаас Universe Best Songs – 2014 наадмын “Шилдгийн шилдэг Гран-При” шагналтныг тодруулна.

 photo _MG_7218_zps5d681846.jpg

Universe Best Songs – 2014 наадмын бас нэгэн онцлог бол энэ удаагийн шалгаруулалт шүүгчдийн үнэлгээнээс гадна үзэгчдийн санал асуулгаар явагдах юм. Тиймээс шилдгийн шилдгийг тодруулах шалгаруулалт 6 удаагийн наадмаас тодорсон авьяастнуудын дунд ширүүн өрсөлдөөн болох нь мэдээж. Ингээд авьяаслаг залуусаа наадамдаа урьж байна.

 photo _MG_7278_zps4b6866dd.jpg

“UNIVERSE BEST SONGS-2014” НААДМЫН ШАГНАЛЫН САН:

^ III байр – БНСУ-ын DOOWON UNIVERCITY их сургуульд өөрийн хүссэн мэргэжлийн дагуу 6 сар үнэ төлбөргүй суралцах эрх, мөнгөн шагнал, ивээн тэтгэгчийн шагнал

^ II байр – БНСУ-ын DOOWON UNIVERCITY их сургуульд өөрийн хүссэн мэргэжлийн дагуу 1 жилийн хугацаатайгаар үнэ төлбөргүй суралцах эрх, мөнгөн шагнал, ивээн тэтгэгчийн шагнал

^ Гран-При шагналтан- БНСУ-ын KOREA COLLEGE MEDIA ART урлагийн их сургуульд өөрийн хүссэн мэргэжлийн дагуу 4 жил үнэ төлбөргүй суралцах эрх, /байр хоолны зардал багтсан/ мөнгөн шагнал, ивээн тэтгэгчийн шагнал

 photo _MG_7268_zpse612d6ac.jpg

“UNIVERSE BEST SONGS-2014” ШИЛДЭГ ОРОЛЦОГЧДЫН АНХДУГААР УРАЛДААНЫ ШАГНАЛЫН САН:

^ III байр – Их Британид хэлний сургалтанд 3 сар суралцах эрх, /сургалтын төлбөр, оюутны визны хураамж, ном, сурах бичиг, аяллын болон эрүүл мэндийн даатгал, байр, өглөө оройн хоолны зардал, ирэх, очих 2 талын нислэгийн зардал багтсан/, БНСУ-ын KOREA COLLEGE MEDIA ART урлагийн их сургуульд өөрийн хүссэн мэргэжлийн дагуу 6 сар үнэ төлбөргүй суралцах эрх, /байр хоолны зардал багтсан/ мөнгөн шагнал, ивээн тэтгэгчийн шагнал

^ II байр – Их Британид хэлний сургалтанд 6 сар суралцах эрх, /сургалтын төлбөр, оюутны визны хураамж, ном, сурах бичиг, аяллын болон эрүүл мэндийн даатгал, байр, өглөө оройн хоолны зардал, ирэх, очих 2 талын нислэгийн зардал багтсан/, БНСУ-ын KOREA COLLEGE MEDIA ART урлагийн их сургуульд өөрийн хүссэн мэргэжлийн дагуу 1жил үнэ төлбөргүй суралцах эрх, /байр хоолны зардал багтсан/ мөнгөн шагнал, ивээн тэтгэгчийн шагнал

^     Гран-При шагналтан – Их Британид хэлний сургалтанд 1 жил суралцах эрх, /сургалтын төлбөр, оюутны визны хураамж,ном, сурах бичиг, аяллын болон эрүүл мэндийн даатгал, байр, өглөө оройн хоолны зардал, ирэх, очих 2 талын нислэгийн зардал багтсан/, БНСУ-ын KOREA COLLEGE MEDIA ART урлагийн их сургуульд өөрийн хүссэн мэргэжлийн дагуу 3.5 жил үнэ төлбөргүй суралцах эрх, /байр хоолны зардал багтсан/ мөнгөн шагнал, ивээн тэтгэгчийн шагнал

 photo _MG_7234_zps590f830d.jpg

  • Хамтран зохион байгуулагч: “Витафит” компани
  • Ерөнхий ивээн тэтгэгч: “Тэсо” корпораци
  • Ивээн тэтгэгч: “Биг Виг” компани
  • “Орифлэйм Монгол” компани
  • “SUCCESS” Боловсролын төв
  • “World Когеа” групп
  • Онлайн түгээгч: DORGIO.MN сайт

Лавлах утас: 19-51, 7014-0434, 9999-9074, 9905-0712

    photo _MG_7235_zps131935e2.jpg   

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Цэндсүрэнгийн Энхманлай (1956-2025)

10/05/2025

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.