Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Гоо зүйн дээд шагнал”-ын эзнээр бүжиг дэглээч Д.Энхгэрэл тодорлоо
Нийгэм

“Гоо зүйн дээд шагнал”-ын эзнээр бүжиг дэглээч Д.Энхгэрэл тодорлоо

Урлаг Урлаг10/01/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
d6795d59c65664big8603141282014-01-10-17-01[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

ХХ зууны Монголын нэрт сэхээтэн доктор, профессор Сономын Лувсанвандангийн нэрэмжит сангаас олгодог Гоо зvйн дээд шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр 12.00 цагаас боллоо.

"С.Лувсанвандан сан" нь 2005 оноос эхэлж, Гоо Зүйн дээд шагналыг бий болгон, гоо зүйн өндөр таашаал хүртсэн бүтээлийн эздэд гардуулах болсон. Анхны шагналыг үндэсний уран барилгын сэтгэлгээг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн “Шинэ төгөл”, “Бодь цамхаг” бүтээлээр архитекторч Ө.Ганболдод олгосон юм.

Удаахь шагналыг 2006 онд билгүүн номч Б.Ринчен гуайн ач, уран барималч Б.Дэнзэнд олгосон. Тэрээр 2005 онд өвөөгийнхөө 100 жилийн ойг тохиолдуулан, Улсын төв номын сангийн өмнөх зүүн гартаа судар тэврэн зогсох дээлтэй хөшөөг нь бүтээсэн юм. Түүнчлэн 2007 онд гавьяат жүжигчин Д.Сосорбарам “Атга нөж” жүжгийн Чингис хааны дүрээрээ хүртсэн бол төрийн соёрхолт зохиолч Б.Лхагвасүрэн, тользүйч Л.Амарсанаа, дуучин Э.Амартүвшин  нар ч бас энэхүү нэр хүндтэй шагналын эзэд болсон билээ.Энэ удаагийн “Гоо зүйн дээд шагнал”-ыг Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын бүжгийн багш, бүжиг дэглээч Д.Энхгэрэл хүртлээ.

Тэрбээр “Орчин үеийн бүжгийг Монголд түгээн дэлгэрүүлэх нь” төслийг удирдаж, Дундговь, Өмнөговь аймагт байгалийн өнгө төрх, байгаа байдлыг тайз болгон ашиглаж тоглолтоо хийж байсан төдийгүй, дэлхийн олон улсуудад монголынхоо соёл урлагийг түгээн дэлгэрүүлсэн нэгэн ажээ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Хоолны өдөрлөг төв талбайд өнөөдөр эхэлнэ

25/09/2026
Нийгэм Урлаг

Мисс, загвар өмсөгч Х.Бадамгэрэл: Монгол нэр, төрийн далбаа, үндэсний төлөөллийн эрхийг хэн нэгэн дур мэдэн ашиглаж болохгүй

23/09/2026
Нийгэм Урлаг

Батмөнх Даян хааны тухай дуу бүтээн дүрсжүүлжээ

22/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

50 Cent-ийн 19 жилийн өмнө байгуулсан цэцэрлэгт хүрээлэн одоо ч олны хөлд дарагдсан хэвээр байна

25/09/2026

Том Хиддлстон “Tenzing” киноныхоо төлөө Эверестэд аялсан тухайгаа ярьжээ

25/09/2026

Дакота Жонсон, Тейлор Свифт нар бие биенийхээ бүтээлч сэтгэлгээг хүндэлдэг гэв

25/09/2026

Жонни Деппийн тоглосон шинэ киноны анхны трейлер цацагдлаа

25/09/2026

Оззи Осборны сүүлчийн тоглолтыг харуулсан “Back to the Beginning” киноны трейлер цацагджээ

25/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.