Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Reels»Х.Цасчихэр “Хайрын бэлэг” уран сайхны киногоор үзэгчидтэй “уулзана”
Reels

Х.Цасчихэр “Хайрын бэлэг” уран сайхны киногоор үзэгчидтэй “уулзана”

Урлаг Урлаг16/12/2024Шинэчлэгдсэн:16/12/2024Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Оюутан ахуйгаасаа “Маск” продакшнаас уран бүтээлийн гараагаа эхэлсэн Х.Цасчихэрийг “Босго тотго” олон ангит кино, “Соёлын довтолгоо”, “In da house”, “Ghost”, “Гэрэл”, “Алдарт ээжүүдийн ажил хаялт”, “Ээж”, “Чи өөрөө хайр”, “Тойрог” “Андгай” зэрэг уран сайхны кино, түүнчлэн “Орфей” театрын бүтээл, Ф.М.Достоевскийн “Гэм зэм” пост драмын жүжигт тоглосноор нь үзэгчид эчнээ мэднэ. Ардын жүжигчин, найруулагч Б.Мөнхдоржийн шавь тэрбээр өдгөө “Reaction” продакшн байгуулан, тайз, дэлгэцийн уран бүтээлүүдийг үзэгчдэд хүргэж буй. Өнгөрсөн хугацаанд Х.Цасчихэр тус продакшныхаа “Даариймаа”, “Reaction comedy”, “Хоолайнуу”, “Андээээ” зэрэг контентуудыг найруулан үзэгчдэд хүргэснээс гадна “Ghost” бүрэн хэмжээний уран сайхны кино, “Чи надад хайртай” мюзикл инээдмийн жүжгийг олны хүртээл болгосон. Тэгвэл тэрбээр тун удахгүй шинэ уран бүтээлээр үзэгчидтэй уулзах гэж байна. Тодруулбал, “Reaction” продакшн, “Хүннү эйр”, “Номадиа” пикчерстэй хамтран “Хайрын бэлэг” уран сайхны кино бүтээжээ. Тус киног Х.Цасчихэр найруулж, гол дүрүүдэд Гавьяат жүжигчин Н.Ариунболд, жүжигчин Б.Батмаа, О.Самданпүрэв, дуучин, жүжигчин Jason буюу Б.Баяржавхлан, Б.Ариунчимэг, Х.Намуун нар тогложээ. “Хайрын бэлэг” киног энэ долооо хоногоос Univision, LookTV, Ddish-ээр үзэгчдэд хүргэх юм байна.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Reels Урлаг

Өнөөдөр “Аримун”-ы авьяаслаг, адтай А.Ганчимэгийн төрсөн өдөр

25/07/2026
Reels Урлаг

Өнөөдөр үзэсгэлэнтэй, авьяаслаг жүжигчин Н.Цэнд-Аюушийн төрсөн өдөр

08/07/2026
Reels Урлаг

Дуучин Б.Амархүү өнөөдөр 39 нас хүрч байна

01/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Густав Климтийн “Үнсэлт” зургийг 4000 ширхэгтэй “Lego” тоглоом болгожээ

26/07/2026

Трэвис Скотт “Одиссей” кинонд тоглохдоо аймшигтай сандарсан” гэв

26/07/2026

“Сүүлчийн зүүд” хамтарсан үзэсгэлэн гарч байна

26/07/2026

Уран бүтээлч Б.Нарандэлгэр “Далай ээж” шинэ бүтээлээ толилууллаа

26/07/2026

Дэлхий дээрх хамгийн үнэтэй, цорын ганц бугуйн цаг 55 сая ам.долларын үнэтэй

25/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.