Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Найруулагч Б.Чингүүний “Enlightened” кино “Crown Wood” олон улсын кино наадмын шилдгээр шалгарчээ
Кино

Найруулагч Б.Чингүүний “Enlightened” кино “Crown Wood” олон улсын кино наадмын шилдгээр шалгарчээ

Урлаг Урлаг16/12/2024Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Найруулагч Б.Чингүүний “Enlightened” уран сайхны кино Энэтхэг Улсад зохион байгуулдаг “Crown Wood” олон улсын кино наадмын шилдгээр шалгарчээ.

Тус кино мөн өнгөрсөн аравдугаар сард Япон улсын TIFF буюу “TOBA” олон улсын кино наадамд 300 гаруй кино өрсөлдсөнөөс дэд байрт шалгарч, энэ сард АНУ-ын “New York movie awards-2024” олон улсын кино наадмын шилдэг киногоор шалгарч, гранпри шагнал хүртсэн юм.

“Enlightened” уран бүтээлийн зураг авалтыг 2019 онд Хонгконг болон Хөвсгөл аймагт хийж гүйцэтгэсэн бөгөөд ерөнхий найруулагчаар Б.Чингүүн, продюсероор Коллин Лау, дүрүүдэд С.Болд-Эрдэнэ, Ш.Батбаяр, Ч.Сэлэнгэ нар ажиллажээ.

Киноны үйл явдал Монголын алслагдмал нутаг Хөвсгөлийн тайгад амьдардаг Гэрэл охин аавынхаа үйлийн үрээс болж өндөр хадан дээрээс санамсаргүй унаснаар эхэлдэг. Охиныг Монголд эмчлэх боломжгүйг эмч нар дуулгаснаар, харь орон Хонконгийг зорьжээ. Ухаангүй байсан охин аавыгаа эмчтэй уулзаад ирэх хооронд сэргэж, алга болно. Энэ үеэр түүний бие дахин муудаж гудманд таарсан Мин гэх эмэгтэйгээс тусламж гуйхад дургүйцэж, туслахаас татгалзана. Энэхүү үйл явдлын дараа Мин авто осолд орсноор нүд нь хараагүй болж, Гэрэлийн эмчлүүлж буй эмнэлэгт ирэх аж. Тэд тэс өөр хэл, соёлтой ч найзалж эхэлнэ. Харин Гэрэл охин эмчлэгдэх найдваргүй гэдгээ мэдсэнээр Мин бүсгүйн нүдний донор болохоор шийднэ. Хачирхалтай нь, Мин эрүүл болсны дараа нүдэнд нь онгон дагшин уул ус, бөөгийн зан үйл, сүрэг таван хошуу мал харагдаж, Гэрэлийн гэрээслэлийг ааваасаа авснаар Монгол улсыг зорьж буйгаар кинонд өгүүлдэг.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Кит Харингтон “Harry Potter” цувралд дүр бүтээхээр боллоо

25/08/2026
Кино Урлаг

Парисын ойролцоо “Dragon Ball Z”-ийн сэдэвтэй парк барина

25/08/2026
Кино Урлаг

31 дэх удаагийн Бусаны олон улсын кино наадмын дэргэдэх Азийн кино контентын маркетын цахим кино үзвэрт бүтээл хүлээн авна

25/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Саймон Коуэлл нурууны хагалгааны улмаас “America’s Got Talent” шоунаас завсарлага авлаа

25/08/2026

Реппер, продюсер Dr.Dre уран бүтээлдээ хиймэл оюун ашигладгаа ярив

25/08/2026

Жисү ирэх сарын 4-нд шинэ уран бүтээлээ толилуулна

25/08/2026

Ким Су Хён 17 сарын дараа олон нийтийн арга хэмжээнд оролцлоо

25/08/2026

Кит Харингтон “Harry Potter” цувралд дүр бүтээхээр боллоо

25/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.