Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Өнөөөдөр ”Ламбугайн нулимс” дуурь эгшиглэнэ
Уртын дуу

Өнөөөдөр ”Ламбугайн нулимс” дуурь эгшиглэнэ

Урлаг Урлаг11/01/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
7f1bb87442d3970bbig5207329842014-01-11-15-34[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид өнөөдөр Төрийн шагналт хөгжмийн зохиолч Х.Билэгжаргалын "Ламбугайн нулимс" дуурийг тоглох гэж байна.  

Гурван бүлэг, зургаан явдалт уг дуурийг Монголын тайзнаа анх 1986 оны тавдугаар  сарын 10-нд тоглож байсан түүхтэй. Дуурийн найруулагчаар УГЗ Л.Эрдэнэбулган, зураачаар  Б.Төмөрхуяг, удирдаачаар УГЗ Ж.Бүрэнбэх, туслах найруулагаар СТА  Е.Сарантуяа  нар ажиллах юм. Харин гол дүр болох Лодонд СТА А.Сайнбаяр, Цэрэнлхамд СТА Ш.Наранчимэг, Цэрэнлхамын эхэд СТА Р.Доржхорлоо, Намнанд Д.Эрдэнэ-Очир  нар тоглоно. Түүнчлэн худалдаачид, банди нар, захын иргэд, зүүдний бүжигт найрал дуучид, балетын жүжигчид оролцон симфони найрал хөгжим хөгжимдөнө

Монголын үндэсний дуурийн урын санд дэлхийн сонгодог дуурийн түвшинд бичигдсэн цорын ганц дуурь байдаг нь "Ламбугайн нулимс" юм. Х.Билэгжаргал агсан уг дуурийг одоогоос 27 жилийн өмнө бичихдээ Монголын орчин үеийн хөгжмийг дэлхийн хөгжмийн сонгодог стандартад хүргэсэн гэвэл маргах хүн гарахгүй байх.

Уг дуурийн цомнолыг ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн Их зохиолч Д.Нацагдоржийн "Ламбугайн нулимс" зохиолоор бичсэн юм. “Ламбугайн нулимс" богино өгүүллэгийг хүмүүс үзэхдээ ихэнхдээ бичигдсэн цаг үетэй нь холбож тайлбарлах нь бий. Утга зохиол судлаач шүүмжлэгчид инээдмийн зохиол гэх нэг хэсэг нь байхад зарим нь эмгэнэлт зохиол гэдэг. Энэ мэтчилэн хэвлэгдсэнээсээ хойш өгүүллэг нь мэргэжилтнүүдийн дунд маргаан дэгдээсээр ирсэн билээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Азийн хотуудын ардын урлагийн наадам Улаанбаатарт болно

12/06/2025

“Яруу найргийн үдэш” арга хэмжээ зохион байгууллаа

12/06/2025

Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрын гоцлооч Б.Гантөмөр олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлжээ

12/06/2025

“Tony awards 2025” наадмын шилдгүүд тодорлоо

12/06/2025

ФОТО: “Tony awards 2025” наадмын улаан хивсний ёслолоос

12/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.