Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Дуучин Л.Болдбаатар азтай үзэгчдээ эмээл хазаартай морь бэлэглэнэ
Нийгэм

Дуучин Л.Болдбаатар азтай үзэгчдээ эмээл хазаартай морь бэлэглэнэ

Урлаг Урлаг13/01/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
d5756d4203765526original3638324102014-01-13-10-37[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Нэгэн үе Монголын нийтийн дууны ертөнцөд цахиур хагласан олон залуус хүч түрэн орж ирж байв. Өдгөө эдгээр залуус бүгд ард түмний хайрлаж хүндэлдэг уран бүтээлчид болон өсч өндийжээ. Тодотгож хэлбэл, 10 гаруй жилийн өмнө нийтийн дууны ертөнцөд хөл тавьж байсан залуус өнөөдөр уран бүтээлийн хувьд чанаржиж, хоолойны хувьд бяр сууж, хэдийнээ ард олны сонсохыг хүсэн хүлээдэг уран бүтээлчид болсон байна. Тэгвэл эдгээр залуусын тэргүүн магнайд нэгэн залуу дуучин гарч ирж байсан нь өдгөөгийн олон арван уран бүтээлийг ард олноо хүргэсэн Лосолын Болдбаатар юм. Тэрээр “Хилийн заставын хар нүдэн бүсгүй”, “Бурхан жолооч аав” зэрэг дуугаараа анхлан олноо танигдаж, ард түмнийхээ хайр хүндлэлийг хүлээсэн. Тийм ч учраас тэрээр уран бүтээлийнхээ ес дэх бие даасан тоглолтоо үзэгч олноо хүргэхээр зэхжээ.

   Л.Болдбаатар “Морин жилийн хийморь” хэмээх аз хийморь билгэдсэн тоглолтоо энэ сарын 20-ны өдөр “Монгол бөхийн өргөө”-нөө эгшиглүүлэх нь. Монгол түмний уламжлалт Цагаан сарын өмнөхөн нь ийнхүү ард олныхоо хийморийг асааж, “Морин жилийн хийморь” хэмээн тоглолтынхоо нэрийг өгсөн болов уу. Тиймдээ ч тэрээр азтай үзэгч шалгаруулж, эмээл хазаартай морь бэлэглэх гэнэ. Дашрамд сонирхуулахад, азтай үзэгчийн гардах морины эмээл нь ясан хяртай баяд эмээл байх бол молор толгой нь мөнгөн хазаартай байх аж. Мэдээжийн хэрэг үзэгч таны “Морин жилийн хийморь”-ийг бадрааж өгөхөөр дуучин Л.Болдбаатарын хамтрагч уран бүтээлчид ирэх нь дамжиггүй биз ээ.



С.Баяр

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026
Нийгэм Урлаг

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Шинэ үе” продакшн “Хайр түгээе” тоглолтоо хийнэ

01/09/2026

Ном уншлагын үндэсний хөдөлгөөн орон даяар эхэлнэ

01/09/2026

Ордуудын есдүгээр сарын зурхай

01/09/2026

Кайли Женнер дахин гоо сайхны мэс засал хийлгэхээр төлөвлөж байна

31/08/2026

Эва Лонгориа хүүдээ өөрийн тоглосон “Desperate Housewives” цувралыг үзэхийг хоригложээ

31/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.