Холливудын жүжигчин Линдси Лохан дахиад л таагүй байдалд оржээ. 27 настай од бүсгүй Хятадын Шанхай хотод загварын нэгэн уралдааны шагнал гардуулах ёслолын ажиллагаанд оролцохоор нисч ирсэн байна.
Нисэх онгоцны буудал дээр Лос-Анжелес руу нисэх нислэгийг хүлээн сууж байсан алдартны хамар дороос гэмт этгээдүүд хувийн нөүтбүүкийг нь хулгайлж орхижээ. Линдси бүсгүй бачуурсандаа яахаа мэдэхгүй суув. Хулгайлагдсан компьютерийн санамжид түүний хэзээ ч хэвлэгдэх ёсгүй нүцгэн гэрэл зургууд хадгалагдаж байжээ.
Гэртээ эргэж ирээд Линдси твиттер дэх өөрийн хуудсанд “Хятадад бүх юм сайхан болж өнгөрлөө. Та нар их зочломтгой, найрсаг хүмүүс юм. Баярлалаа. Гэхдээ хэн нэгэн миний нөүтбүүкийг хулгайлчихсан. Түүнийг маань олж өгч тусласан хүнд чамгүй шан харамж өгөхөө амлая” хэмээн бичжээ.
Эх сурвалж www.wikimon.mn