Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Урлагийн сэтгэл судлал гэж юу вэ?
Дуу хөгжим

Урлагийн сэтгэл судлал гэж юу вэ?

Урлаг Урлаг13/01/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
regress8670381292014-01-13-16-45[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Урлагийн сэтгэл судлал нь урлагийн уран бүтээлийг туурвихад чиглэгдсэн үйл ажиллагааны сэтгэл санааны онцлог, хүмүүсээс урлаг, уран сайхны зохиол бүтээлүүдийг хүлээж авч танин мэдэх, тэдгээрт хандах хандлагын зүй тогтоол, мөн урлаг уран бүтээлийн нөлөөгөөр хүмүүст үүсэж буй болдог сэтгэлийн хөдөлгөөний илэрлүүдийг судална хэмээн тодорхойлсон байдаг. Ингэснээрээ хүмүүсийн гоо сайхны хүмүүжилтэй холбогдсон асуудлыг боловсруулахад тусална. Өөрөөр хэлбэл урлагийн сэтгэл судлал нь 2 хэсгээс бүрдэнэ

Нэгдүгээр хэсэг нь уран бүтээлч бүтээл туурьвахад түүний дотоод мэдрэмж бүтээлд хэрхэн нөлөөлж буйг, хоёрдугаар хэсэг нь урлагийн бүтээлүүд бусад хүмүүст хэрхэн нөлөө үзүүлж буйг судалдаг.

Тиймээс урлагийн сэтгэл судлалын талаар дурьдахын тулд яг тогтсон үзэл хандалгаар хандаж болохгүй. Урлаг бол мэдрэмж. Тиймээс үргэлж шинэлэг, хүн бүрт өөр өөр байрь сууриас хандах хэрэгтэй. Урлаг хүн бүрт өөр өөр мэдрэмж төрүүлдэг. Хэн нэгний мэдэрч буй мэдрэмжийг өөр хэн нэгэн мэдэрч чадахгүй байх нь олон. Тиймээс урлагт ялгарал үүсдэг. Нэг үгээр сайн болон муу бүтээлүүд гарч эхэлдэг. Илүү сайн бүтээлүүдийг ойлгож мэдрэхэд хүнээс илүү их ухамсар, тэр ч бүү хэл мэдлэг, амьдарлын туршлага (хөгшин хүн гэсэн үг огт биш) шаардагддаг. Тийм учраас урлагт тодорхой зааг гаргаж сэтгэх нь утгагүй юм. Дээд зэргийн гэж үнэлэгдсэн бүтээлүүдийн чухам юу нь дээд сайхан бэ гэдэг асуудал үргэлж тулгардаг. Хэрвээ энэ талаар сэтгэнэ гэвэл боломжгүй юм. Чухам ийм л учраас урлагийн сэтгэл судлал нь сэтгэл судлалын бусад салбарууд дотроос хамгийн төвөгтэй нь билээ. Одоо болтол энэ салбарт тодорхой амжилт, ахиц гараагүй байгаа нь үүнээс харагддаг. Хэдий тийм ч энэ тал дээр илүү сайн сэтгэл судлаачид хүчээ нэгтгэвэл илүү их амжилт олж болох юм.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“LUMINO” хамтлаг Европоор аялан тоглоно

05/11/2025
Дуу хөгжим Урлаг

Олон улсын зах зээлд к-поп сэдэвт худалдааны борлуулалт эрс нэмэгдлээ.

05/11/2025
Дуу хөгжим Урлаг

T.O.P 38 нас хүрлээ

04/11/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Miss Friendship International 2025” тэмцээний ялагчаар Монголын мисс шалгарчээ

07/11/2025

“Гарц-3: Төгсгөл” уран сайхны кино нээлтээ хийлээ

07/11/2025

Өнөөдөр жүжигчин М.Баярбатын төрсөн өдөр

07/11/2025

Бямбын Ринчений мэндэлсний 120 жилийн ойд зориулсан “Монгол бахархал” үзэсгэлэнг дэлгэлээ

07/11/2025

“Collins” оны онцлох үгийг нэрлэв

07/11/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.