Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Reels»Жүжигчин С.Ариунбямба дэлгэцийн шинэ хоёр уран бүтээлээр үзэгчидтэй уулзах гэж байна
Reels

Жүжигчин С.Ариунбямба дэлгэцийн шинэ хоёр уран бүтээлээр үзэгчидтэй уулзах гэж байна

Урлаг Урлаг24/12/2024Шинэчлэгдсэн:24/12/2024Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Удам залгасан уран бүтээлч С.Ариунбямба тун удахгүй дэлгэцийн шинэ хоёр уран бүтээлээр үзэгчидтэй уулзах гэж байна. Тодруулбал, түүний тоглосон “В1 давхар” адал явдалт уран сайхны кино ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс нээс үзэгчдийн хүртээл болно. “Ирээдүй чинь Эр хүн таны гарт” гэдгийг харуулах эл киног “Mongol stunt team”-ийн залуус бүтээжээ. Мөн ирэх оны нэгдүгээр сарын 16-наас С.Ариунбямбын гол дүрд нь тоглосон “Бүсгүй” уянгын драмын кино олны хүртээл болно. Энэхүү уран бүтээлийг  “Хурд” хамтлаг 30 жилийн ойдоо зориулан “Бүсгүй” дуунаасаа сэдэвлэсэн бүтээсэн аж.

Ташрамд дурдахад, Монголын тайз, дэлгэцийн урлагийн тод сод уран бүтээлч С.Ариунбямба СУИС-ийг 2000 онд төгсөж, ажлын гараагаа аавынхаа ажиллаж байсан Дундговь аймгийн Төв халх дуулалт жүжгийн театраас эхэлжээ. Тэрбээр тайзнаа “Худалч эхнэр” жүжгийн Уильям, “Гэрлэх гэсэн нь” жүжгийн Кочкарев гэх зэрэг дэлхийн болон Монголын 50 гаруй сонгодог жүжгүүдэд гол болон туслах дүрүүдэд тоглосон байдаг. Харин дэлгэцийн уран бүтээлийн гараагаа 2002 онд “Гашуун аялгуу” кинонд тоглосноор эхэлж, улмаар “Ану хатан” түүхэн уран сайхны киноны Данжила баатрын дүрээр үзэгчдийн эчнээ танил болж, өнөөдрийг хүртэл 30 гаруй дэлгэцийн уран бүтээлд тогложээ.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Reels Урлаг

Өнөөдөр поп дива, дуучин С.Сэрчмаагийн төрсөн өдөр

14/08/2026
Reels Урлаг

Өнөөдөр “Хувьсал” продакшны жүжигчин, найруулагч Г.Бямбасүрэнгийн төрсөн өдөр

29/07/2026
Reels Урлаг

Өнөөдөр “Аримун”-ы авьяаслаг, адтай А.Ганчимэгийн төрсөн өдөр

25/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Их говийн манаач” баримтат кино Их Британи, Лос-Анжелесийн кино наадмуудаас тус тус шагнал хүртлээ

05/09/2026

Реппер, продюсер Rokit Bay буюу О.Баярсайхан: Тулгатаа сайн анхааралтай уншаарай хө

04/09/2026

Венецийн кино наадмаар үзэгчид Жон Малковичид 13 минутын турш босож алга ташив

04/09/2026

Мэрилин Монрогийн талаар шинэ мюзикл бүтээнэ

04/09/2026

Мэгги Жилленхолл “Кино урлагийн салбарт хүйсээр ялгаварлан гадуурхах асуудал одоо ч бий” гэв

04/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.