Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Reels»“В1 давхар” адал явдалт, тулаант уран сайхны киног М.Наранбаатар найруулжээ
Reels

“В1 давхар” адал явдалт, тулаант уран сайхны киног М.Наранбаатар найруулжээ

Урлаг Урлаг26/12/2024Шинэчлэгдсэн:27/01/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Mongol stunt team”-ийн залуус “В1 давхар” адал явдалт, тулаант уран сайхны кино бүтээснээ ирэх 2025 оны эхний өдөр буюу нэгдүгээр сарын 1-нээс олны хүртээл болгох гэж буй. Эл киног “Action crew” орлон тоглогчдын багийн ахлагч М.Наранбаатар найруулжээ.

Монголын кино урлагт “Action crew” гэх нэр анхлан танигдаж эхэлсэн нь 2006 он. Орлон тоглогчдын тус баг анх гурван хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсны нэг нь М.Наранбаатар юм. Дорнод аймагт төрж өссөн тэрбээр багадаа өглөө бүр Хэрлэн гол дээр очиж, бэлтгэл хийдэг байжээ. Түүнийг нь харсан “Шинэ ирээдүй” таеквондогийн клубийн багш Ц.Болдсайхан түүнийг клубтээ явуулж, бие хамгаалах урлагаар хичээллүүлж эхэлжээ. Дараа нь Дэлхийн нэгдсэн бие хамгаалах урлагийн клуб аймагт нь салбараа нээхэд н.Гантулга багштайгаа танилцан аякидо, жудо, каратэ, таеквондо зэрэг олон төрөлтөөр хичээллэж эхэлсэн байна. Тухайн үед тулааны урлагийн үзүүлэх тоглолт болдог, тус үзүүлбэрийг М.Наранбаатарын баг гүйцэтгэдэг байв. Эндээс түүний орлон тоглогчийн бэлтгэл эхэлжээ. 2006 оноос хойш М.Наранбаатар дотоодын “Үргээлэг”, “Босуул”, “Миний ах атаман”, “Говийн домог”, “Зүрхний хилэн” гэх зэрэг 50 шахам уран сайхны кино, Холливуудын “Marco Polo”, “Mulan”, “Shang Chi and the Legend of the Ten rings” тэргүүтэй 10 гаруй уран бүтээлд орлон тоглогч болон тулааны найруулагчаар ажиллажээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Reels Урлаг

Өнөөдөр “Аримун”-ы авьяаслаг, адтай А.Ганчимэгийн төрсөн өдөр

25/07/2026
Reels Урлаг

Өнөөдөр үзэсгэлэнтэй, авьяаслаг жүжигчин Н.Цэнд-Аюушийн төрсөн өдөр

08/07/2026
Reels Урлаг

Дуучин Б.Амархүү өнөөдөр 39 нас хүрч байна

01/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Густав Климтийн “Үнсэлт” зургийг 4000 ширхэгтэй “Lego” тоглоом болгожээ

26/07/2026

Трэвис Скотт “Одиссей” кинонд тоглохдоо аймшигтай сандарсан” гэв

26/07/2026

“Сүүлчийн зүүд” хамтарсан үзэсгэлэн гарч байна

26/07/2026

Уран бүтээлч Б.Нарандэлгэр “Далай ээж” шинэ бүтээлээ толилууллаа

26/07/2026

Дэлхий дээрх хамгийн үнэтэй, цорын ганц бугуйн цаг 55 сая ам.долларын үнэтэй

25/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.