Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дотоод мэдээ»“Нийслэл Улаанбаатар хотын 385 жилийн ой” сэдэвт маркийг танилцууллаа
Дотоод мэдээ

“Нийслэл Улаанбаатар хотын 385 жилийн ой” сэдэвт маркийг танилцууллаа

Урлаг Урлаг28/12/2024Шинэчлэгдсэн:28/12/2024Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын нийслэл үүсэн байгуулагдсаны 385 жил, Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жил, Нийслэл Хүрээг “Улаанбаатар хот” хэмээн нэрийдсэний 100 жилийн ойд зориулан гаргаж буй “Нийслэл Улаанбаатар хотын 385 жилийн ой” сэдэвт маркийн анхны өдрийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

Нээлтийн үеэр Улаанбаатар хотын түүхийн өнгө аясыг багтаан анхны нийслэл байгуулах хүртэл нүүдэллэн шилжиж буй дүрслэл бүхий “Хүрээ нүүдэл 1639-1778”, хотын төлөвлөлт, суурийн хэв маягт шилжиж буй “Нийслэл хүрээ 1912-1923”, орчин цагийн хотын хэв маягийг харуулсан “Улаанбаатар хот 1924-2024” гэсэн 3 марк бүтээснийг танилцууллаа.

Марк нь тухайн улсын тусгаар тогтнол, түүх, өв соёлын илрэл болон хадгалагддаг онцгой ач холбогдолтой. Уг Нийслэл Улаанбаатар хотын 385 жилийн ойн сэдэвт марк бүтээгдсэнээр түүхийн алтан хуудаст болон эрхэм марк цуглуулагч нарт нэгэн шинэ бүтээл нэмэгдсэн баярт мөч тохиож буйг марк урлан бүтээгчид хэлж байна.Монгол маркт 1974, 1984 онд Улаанбаатар хотын 50, 60 жилийн ойн нэрийн марк, 1999, 2014, 2019 онд Нийслэл Улаанбаатар хотын 360, 375, 380 жилийн ойд зориулан хэлхээ, блок цуврал маркийг “Монгол Шуудан” ХК-иас хэвлэн гаргаж ирсэн уламжлалтай юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Залуу циркчид Учаогийн тэмцээнээс “Хүрэл арслан” цом хүртжээ

06/10/2025
Дотоод мэдээ Урлаг

Марк цуглуулагчид “PHILAKOREA 2025” олон улсын шагнал хүртжээ

30/09/2025
Дотоод мэдээ Урлаг

Өсвөрийн нугараачид Юрий Никулины нэрэмжит шагнал хүртжээ

22/09/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Ailee манай улсад “Veiled Musician” шоу нэвтрүүлгийн шүүгчээр ажиллана

11/10/2025

ФОТО: “Монгол хаан” театрын “Тамгагүй төр” жүжгээс

11/10/2025

Дуучин Б.Маралжингоо “Lucid Dream” бие даасан тоглолтоо хийнэ

11/10/2025

Богдхан уулын Дугуй цагаан дээрх Хангарьдын хөшөөг шинэчиллээ

11/10/2025

ФОТО: “ШАЛЗ” уран сайхны киноны нээлтийн ёслолоос

10/10/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.