Яагаад ингэдэг вэ? Яахав, нэг нь хэмнэж чаддаггүй, нөгөөх нь хэмнэж чаддагт л хамаг учир байгаа юм. Мэдээж, энд би ухаалаг хэмнэлтийн тухай ярьж байна. Хэмнэж байна гээд амьдралаа бүүдгэр саарал байлгах ёсгүй. Зарим хүмүүс “ядарсан цагтаа хэрэглэнэ” хэмээн мөнгөө хуримтлуулсаар бүх амьдралаа тэр чигээр нь “ядарсан цаг” болгож хувиргадаг. “Ядрах цаг маань хурдан ирээсэй”, – гэж тэсэн ядан хүлээхээр их мөнгө цуглуулчихаад хэмнэсэн хэвээр байх нь бий.
Зөв хэмнэх энгийн 10 дүрмийг би санал болгож байна. Мэдээж энэ дүрмүүдийг заавал дагаж мөрдөх алба байхгүй, ядаж санаа аваад, өөртөө тааруулан өөрчлөх зэргээр ашиглах боломжтой.
6.Цалингаа авсан өдөр томоохон зарлага гаргахгүй байх. Цалин орлого орж ирсэн өдөр бид нэг их мөнгөтэй болчихсон юм шиг санаж баруун солгойгүй цацаж, харсан болгоноо авах гэдэг. Энэ бол цэвэр сэтгэл зүйн асуудал. Тиймээс, цалин авсан өдрөө юу ч худалдан авахгүй байх хоригийг өөртөө тавь. Ийнхүү та бодлогогүй худалдан авалтаас өөрийгөө хамгаалж мөнгөө хадгалан үлдэнэ. Орос орны хувьд дараахь дүрэм тохирдог: та сард хэдэн долларын орлого олдог вэ, төдий хэмжээний рублийг өдөрт үрж болно – энэ тохиолдолд л цалин орлого чинь сардаа хүрэлцэнэ.
- 1.Гэнэтийн худалдан авалтаас татгалз. Урьдчилж тоймлосон зүйлээ л худалдан авч бай. Анхны харцаар худалдан авах нь түрийвчийг чинь хоослоод, гэр оронг чинь хэрэгтэй хэрэггүй зүйлээр дүүргээд зогсохгүй, “шопоголизм” “shopaholism” – дэлгүүр хэсч юм худалдан авах дон хэмээх сэтгэцийн өвчтэй болгох ч аюултай.
- 2.Өргөнөөр сурталчиллагддаг бараа үйлчилгээ битгий авч бай. Учир нь рекламны зардал бараа үйлчилгээний үнэнд шингэсэн байдаг. Найз нөхдийнхөө хэрэглэж үнэлсэн бараа үйлчилгээг л авч бай. Найзууд чинь танд элдэв юм шахах шаардлага байхгүй учраас арай бодит зөвөлгөө өгнө. Гадаадын бараа гэхээр л заавал сайн чанартай байдаггүй гэдгийг санаж яв. Дотоодын бараа харахад “царай муутай” ч, гадаадынхаас дутуугүй чанартай байх нь цөөнгүй бөгөөд үнэ нь хавьгүй хямд байдаг.
- 3.Төлөвлөгөө тооцоо хөтөлж бай. Өдөр бүр орлого зарлагаа бичиж бай. Хэзээ, хэдийг, юунд зарах гэж байгаагаа төлөвлөхөөс гадна ямар зардал гарч болзошгүй вэ, гарсан тохиолдолд мөнгө хаанаас авах вэ гэх зэргийг бодолцох хэрэгтэй. Төлөвлөгөө тооцоо бол хүнийг нэлээд санхүүгийн сахилгатай болгодог зүйл. Магадгүй, та тооцоондоо бичихээс ичээд нэлээд олон хэрэггүй юм авахгүй байх вий. Дашрамд хэлэхэд “Гэрийн нягтлан бодогч” гэдэг олон төрлийн хэрэглэхэд хялбархан программууд бий болсон байгаа, интернетээс олж компьютертээ суулгаад тооцоогоо хөтлөх боломжтой.
- 4.Орлогынхоо нэг хэсгийг хэтийн зорилгодоо зориулан хадгалж бай. Хэзээ ч “ядарсан цагт хэрэглэнэ” гэж мөнгө битгий цуглуул. Мөнгө таны төлөө ажиллаж байх ёстой. Шаардлагатай зүйлээ худалдан авахдаа ачааллыг нь төсөвтөө жигд хуваарилахыг хичээх хэрэгтэй. Хадгаламжаа гудсан доороо хадгалах хэрэггүй, банкинд, эсвэл үнэт цаас хэлбэрээр хадгалж өсгөхийг бод.
- 5.Бараа үйлчилгээг зээлээр бүү ав. Уул нь мөнгөө цуглуулж авч байгаатай адил мэт: “том” зүйлийн үнийг та хэсэг хэсгээр нь төлж байгаа. Харин, мөнгөө цуглуулах явцад та нэмэлт орлого /хадгаламжийн хүү/ олдог бол зээлээр худалдан авснаар та нэмэлт зарлага /зээлийн хүү/ гаргадаг. Заримдаа энэ зарлага нэлээд их байдаг. Хэдийгээр, та хүссэн бараагаа шууд хэрэглэж эхлэх давуу тал байгаа боловч өөрийгөө санхүүгийн сахилга баттай болгох тал дээр энэ нь маш муу нөлөөтэй. Зээлээр худалдан авалт хийснээр та сайн бодож төлөвлөөөгүй, нэг их хэрэгцээгүй зүйл авах аюултай. Харин мөнгөө хуримтлуулах явцад та авахыг хүсч байгаа бүтээгдхүүнээ сайн судалж, зөв сонголт хийх боломжтой. Хэрэв техникийн зүйл авах гэж байгаа бол таны мөнгө цугларч байх хугацаанд сонгосон зүйлийн чинь үнэ ихээхэн хямдрах, мөн шинэ сайжруулсан хувилбар нь гараад ирэх болно. Үнэ нь таны анхы бодож байсан үнэ дотор багтаж ч магад. Орлого олох зориулалтаар л барааг зээлээр ав. Ингэхдээ олох орлого чинь зээлийн хүүгээс дээш байх эсэхээ сайтар тооцохоо мартав.
- 7.Мөнгөө бэлнээр болгож ав. Электрон мөнгө илүү хурдан дуусдаг. Гарт баригдаж нүдэнд харагдахгүй болохоор хайран биш байдаг нь цэвэр сэтгэл зүйтэй холбоотой асуудал. Тийм болохоор өөрийнхөө банкны ATM – ээс картныхаа мөнгийг бэлнээр авсан нь дээр. Бас гэнэт бэлэн мөнгө хэрэг болоход өөрийн чинь банкны АТМ ойр байхгүй бол “айлын” АТМ – с мөнгө авахад шимтгэл төлөх болно шүү дээ.
- 8.Төлбөрийн тарифуудаа шинэчлэж бай. Та интернет, гар утас, бусад үйлчилгээний төлбөр хийдэг тарифуудаа шинэчилдэг үү? Компаниуд шинэ үйлчлүүлэгчдийг татахын тулд янз бүрийн шинэ, ашигтай тарифууд бий болгодог. Харин хуучин хэрэглэгчиддээ энэ тухай мэдээлэх гэж яардаггүй. Тийм болохоор энэ тал руу анхаарлаа хандуулж ашигтай хямд багц үйлчилгээний тариф гарсан эсэхийг сонирхож байх хэрэгтэй.
- 9.Хүнсний захаар очихдоо тооны машин, пүрштэй жин зэргийг авч явж бай. Хэрэв та хүнсээ супермаркетаас биш, захаас авдаг бол таны зөв. Дэлгүүрийн үнэ хавьгүй илүү байдгаас гадна тэнд таныг бодлогогүй худалдан авал хийлгэх бүх урхи тавиастай байдаг. Гэвч, хүнсний захад “жингээр идэх”, барааны үнийг буруу бодох зэргээр “маллах” гээд байдаг. Тиймээс, худалдагч нарт идүүлэхгүйн тулд авсан зүйлээ хяналтын жин дээр тавих, өөрийнхөө жингээр шалгах, тооны машинаараа шалгах зэргээс ичих хэрэггүй.
- 10.Найдваргүй хүмүүст бүү мөнгө зээлдүүл. “Үгүй” гэж хэлж чаддаггүйгээс мөнгөө тараагаад зээлдүүлчихдэг хүн цөөнгүй байдаг. Хүн болгонд сайн харагдах гэх хэрэггүй. Ийм хүмүүс маш амархан зальжин этгээдүүдийн зууш болдог. Үнэхээрийн туслах хэрэгтэй хүн байвал “загас барих аргыг” нь зааж өгөхийг хичээж, түүнд мөнгө олох ажил олж өгвөл дээр. Харин мөнгө хийж чадахуйц буурьтай бөгөөд сэргэлэн хүнд хөрөнгө оруулахад буруутахгүй.
www.URLAG.mn