Г.Цэнгүүн гэгч монгол залуу “Kryolan” брэндийн ерөнхий “Make up” артистаар ажиллаж буй таатай хэвлэлийн хуудсыг чимж байна. “Hunsel & Gretel: Witch Hunters” кинонд нүүр хувиргагчаар ажилласан тэрбээр өдгөө эх орондоо ирээд, өөрийн мэддэг чаддаг зүйлсээ монголчууддаа сургахаар ажиллаж буй юм. Сургалтын талбартаа үргэлж сонин содон зүйлс ашигладаг түүний ажилтай танилцахаар сургалтын танхимд ороход Г.Цэнгүүн хүний нүүрийг хөгшрүүлэх, мөн багс хүргэлгүй будах аргыг зааж байв. “Air brush” гэж нэрлэх энэ төрөл нь агаараар будах буюу ямар нэгэн багс бийр хэрэглэлгүй шүршиж буддагаараа онцлогтой гэнэ.
Дэлхийн хэмжээнд Make up гэдэг урлагийн төрөл болон хөгжжээ. Хэдийгээр манай улс энэ төрлөөс жаахан хоцроод байсан ч тун удахгүй энэ хөгжлийг тэргүүлэх ч боломжтой болсон гэдгийг make up артист Г.Цэнгүүн биеэрээ харуулж өглөө. Агаараас хүний нүүрийг ийм төрхөөр хувиргасан дохиолдол Монголд анх удаа боллоо.
Эх сурвалж: news.mn