Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Титаник II”-ийг 2016 онд ашиглалтад оруулна
Нийгэм

Титаник II”-ийг 2016 онд ашиглалтад оруулна

Урлаг Урлаг17/01/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
miljardair-wil-titanic-ii-bouwen-id2875392-1000x800-n_(Copy)_500x500819088302014-01-17-14-45[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Титаник II”-ийг 2016 онд ашиглалтад оруулна

 Хятадууд “Титаник II”  хөлгийн хуулбарыг мөсөн уулын хамт хийж, цэцэрлэгт   хүрээлэнд   байрлуулах болсон   нь   хамгийн   муу   санаа гэж Ирландчууд шүүмжилж байна. 

Далайн  эргээс  1000  гаруй километрийн  зайд  буюу  Сичуань мужид барих уг байгууламж Титаник хөлгийн   сүйрлээр   амь   үрэгдсэн хүмүүсийн    дурсгалыг    хүндэтгэх зорилготой   ажээ.   Хятадууд  энэ төслийг  хэрэгжүүлэхэд 161   сая ам.доллар  буюу  нэг  тэрбум  юань зарцуулж, 2016   онд  ашиглалтад оруулахаар     тооцоолж     байна. Ирландын Белфаст хотын даргаар ажиллаж   байсан   Жим   Рожерс  “Долоон    одтой    зочид    буудал,  цогцолбор   болох   энэхүү   төсөл  нь  маш  сайхан  боловч  мөсөн  уул  мөргөсөн хэсгийг дүрслэн харуулах нь  хайртай  хүмүүсээ  алдсан  ар  гэрийнхэнд   нь   таагүй   сэтгэгдэл  үлдээнэ” хэмээжээ.

Рожерсийн өвөг  эцэг  нь  Титаник  хөлгийг  барихад  оролцож байжээ. Тиймээс Хятадын “Титаник  II”  хийц,  загварын  хувьд тохиромжгүй  гэж  үзэж  байгаа  аж.  Титаник     1912   оны   дөрөвдүгээр сарын 15-нд   живж,1500  гаруй зорчигч   амь   үрэгдсэн   түүхтэй. Харин  төслийн  гүйцэтгэх  захирал Су Шаожун “Титаникаар дамжуулан хүмүүст  хайр,  энэрлийг  төрүүлж, хариуцлагыг мэдрүүлэхийг хүссэн” гэжээ.  “Титаник-II” нь есөн давхартай  бөгөөд  экипажийн  900 гишүүн, 2400   зорчигч   тээвэрлэх хүчин чадалтай байх юм.

эх сурвалж: info.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026

“Шинэ үе” продакшн “Хайр түгээе” тоглолтоо хийнэ

01/09/2026

Ном уншлагын үндэсний хөдөлгөөн орон даяар эхэлнэ

01/09/2026

Ордуудын есдүгээр сарын зурхай

01/09/2026

Кайли Женнер дахин гоо сайхны мэс засал хийлгэхээр төлөвлөж байна

31/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.